АНУ-ын Флорида мужийн Санкт Петербург хотод зам даган гүйж байсан эмэгтэй хүний тасарсан толгой олж харжээ. Харсан даруйдаа цагдаа дуудсан бөгөөд ойр орчмын нутаг дэвсгэрийг яаравчлан самнаж, оршин суугчдыг хайгуулын ажилд туслахыг уриалсан байна.
Эмэгтэйн олсон толгой хэт халуунд удсанаас ялзарч муудсан тул царай төрх, нас, хүйс, гарал үүслийг хараад тодорхойлох боломжгүй гэдгийг цагдаагийн газар мэдэгдэв. Урьдчилан таамагласнаар багадаа 48 цагийн турш замын дэргэд байжээ.
Задлан шинжээчид хохирогчийн нас барсан хугацаа, толгой их биенээсээ тасраад хэр удсан зэргийг тогтоохоор ажиллаж байна. Оршин суугчдын ярьснаар ямар нэг сэжиг бүхий зүйл ажиглагдаагүй боловч албаны хүмүүс уг харгис хэрэг ул мөр олдсон газарт үйлдэгдсэн гэж таамаглажээ.
Мөн сураггүй алга болсон иргэдийн мэдээллийг шалгаж нэр хаягийг нь тогтоохоор ажиллаж байна.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.