СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2020-07-08

ЭМ-ийн сайдад нэр дэвшигч Б.Цогтбаатарын ХОМ "асуудалтай" байжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
3 жилийн өмнө

МАН-ын Удирдах зөвлөлийн хурал өчигдөр /2020-07-07/ хуралдан Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс оруулж ирсэн Засгийн газрын гишүүдийн нэрсийг хэлэлцэж баталсан билээ. 

Удирдах зөвлөлийн хурлаас Эрүүл мэндийн сайдаар ЭМЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Б.Цогтбаатарын нэрийг баталсан ч өнөөдөр өглөө /2020-07-08/ хуралдсан нэгдсэн чуулган дээр Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн ерөнхий захирал Т.Мөнхсайханыг танилцуулав. 

Учир нь сайдуудыг томилохын өмнө АТГ-т хандаж төрийн албанд ажиллах хүмүүсийн /хөрөнгө орлогын мэдүүлэг/ ХОМ-ийн тайлбарыг авдаг. Уг шалгуурт Б.Цогтбаатар тэнцээгүй аж.

Харин шинэхэн сайд Т.Мөнхсайхан нь Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн ерөнхий захирал, анагаах ухааны магистр, докторант, клиникийн профессор юм. 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
192.82.68.3

эрүүл мэнд сайд эрүүл мэндийн цэнхэр дэвтэрээр дурын эмнэлэгт үзүүлдэг .хүний зовлонгоор ашиг олдог эмнэлэгээ тоолж , ханш тогтоож өгөөч .монголд эмнэлэг , эмийн сан их зүйл алга

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.