СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: "Капитал" банкинд огт зээлээ төлөөгүй 377 зээлдэгчийн 123 тэрбум төгрөг дутуу байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

"Капитал банк" ХХК-ийн Банкны эрх хүлээн авагчийн зөвлөлөөс олон нийтэд мэдээлэл хийлээ

"Капитал" банкны эрх хүлээн авагч зөвлөл нь нийт 35 иргэн, аж ахуйн нэгжийн 12.1 тэрбум төгрөгийн хадгаламж, харилцах дансны төлбөрийг 2020 оны эхний хагас жилд барагдуулжээ. 

Банкийг албадан татан буулгах үйл ажиллагааны явцад төлөлт огт хийгдээгүй нийт 123.0 тэрбум төгрөгийн зээлийн өрийн үлдэгдэлтэй 377 зээл байна. Эдгээр зээлүүдэд шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж байна. Дээрх зээлдэгч нарыг өнөөдөр олон нийтэд нээлттэй зарлав. Дээрх иргэд зээлээ төлснөөр тус банкны зээлийг төлж барагдуулах юм. 

БЭХАЗ /Банкны эрх хүлээн авагчийн зөвлөл/ анх 241.0 тэрбум төгрөгийн зээлийн өрийн үлдэгдэл бүхий 6912 зээлийг хүлээж авсан аж. 

Өнгөрсөн хугацаанд: Оны эхэнд нийт 1404 зээлийн 211.7 тэрбум төгрөгийн зээлийн өрийн үлдэгдэлтэй байсан бол 2020 оны зургадугаар сарын 30-ны өдрийн байдлаар нийт 1081 зээлийн 194.9 тэрбум төгрөгийн зээлийн өрийн үлдэгдэлтэй болж, зээлийн тоо 323-аар буюу 23 хувиар, зээлийн өрийн үлдэгдэл 16.8 тэрбум төгрөгөөр буюу 7.9 хувиар тус тус буурчээ.

Үүнээс 4.2 тэрбум төгрөгийн зээлийг хөрөнгөөр төлүүлнэ, хөрөнгүүдийг өмчлөх бусад хөрөнгөд бүртгэж, худалдан борлуулахаар ажиллаж байна.

"Капитал" банкны Банкны эрх хүлээн авагч М.Адилбиш "Сонгуульд 606 нэр дэвшигчийн дунд хоёр нэр дэвшигч "Капитал" банкинд өр төлбөртэй байсан. Тухайн үед зээлдэгч нараас зээл төлүүлэхээр нэхэмжлэл гаргасан ч Сонгуулийн тухай хуулинд өр төлбөртэй хүн нэр дэвшиж болно гэсэн. МАН-аас Төв аймагт нэр дэвшсэн Д.Гантөгс, .

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
4 жилийн өмнө
202.126.88.66

Өө хөөрхий энэ шүү дээ. Буян Жагаа ах наанаа сайхан яривч цаанаа энэ шүү дээ.

Irgen
4 жилийн өмнө
66.181.182.136

HUDLAA SHUDARGA TSARAILSAN UNAH TSARAI NI IIM L HUMUUS TORD GARAH GEED ULAIRAAD BN.

zochin
4 жилийн өмнө
103.57.94.104

undarmaa awgai haana bn. kapital bank, bishrelt, wellwart delguur suljee baiguulluudtai. irgediin mungiig ug

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.