Дэлхий даяар Ковид-19 цар тахал дэгдсэнтэй холбогдуулан, хүчит бөхийн барилдааны түрүү бөхийн нэрэмжит Тоёота маркийн HIACE автомашиныг тахлын голомтод ажиллаж, ард түмнийхээ эрүүл мэндийг сахин хамгаалж буй нийслэлийн Эрүүл мэндийн газрын хамт олонд гардуулжээ
НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга О.Энхзаяа: 2020 оны Үндэсний их баяр наадмын албан ёсны түншээр “Тоёота моторс” корпораци ажиллаж буй. Хүчит бөхийн барилдааны түрүү бөхийн нэрэмжит Тоёота маркийн 16 хүний суудалтай шинэ "HIACE" автомашиныг тахлын голомтод ажиллаж буй Нийслэлийн Эрүүл мэндийн газрын хамт олонд гардуулан өглөө.
Харин түрүү бөхөд мөнгөөр урласан Тоёотагийн хүндэтгэлийн бэлгэдлийг өгөх аж. Уг шагнал нь цалин цагаан мөнгөн дээр бидний эрт үеэс хүндэтгэн “Дөрвөн хүчтэн” хэмээн нэрлэж ирсэн хангарьд, луу, бар, арсланг дөрвөн талд нь зохиомжилж, дундаа бадамлан мандахыг бэлэгшээж алтан шар нарыг дүрсэлжээ.
“ТОЁОТА ХҮНДЭТГЭЛИЙН БЭЛГЭДЭЛ” гардуулах ёслол долоодугаар сарын 13-ны өдөр Сүхбаатарын талбайд болно
Өнгөрсөн жил Тоёота корпораци хурдан морины унаач хүүхдэд хамгаалалтын хувцас өгч байсан бол энэ жил айрагдсан 31 хүүхдэд боловсролыг нь дэмжих зорилгоор сургалтын зориулалттай аппликэйшнуудыг суулгасан ухаалаг таблетыг бэлэглэхээр болжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.