СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БНХАУ: Элсэлтийн шалгалтаа өгөх гэж байсан хүүхдүүд автобустай осолджээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

БНХАУ-ын Гуйжоу мужийн Аншун хотод гүүрэн дээр явж байсан автобус хаалт мөргөн ус руу орж осолдсоноос багадаа 21 зорчигч нас барж, 15 хүн бэртэж гэмтсэн байна. Эх сурвалжийн мэдээлснээр уг автобусан дотор их сургууль, коллежид элсэх шалгалтаа өгөхөөр явж байсан сурагчид байжээ.

Ослын шалтгааныг хараахан тодорхой болоогүй, мөрдөн шалгах ажил явагдаж байна. Автобусны жолооч нас барсан бөгөөд 1997 оноос хойш уг чиглэлд нийтийн тээврийн хэрэгсэл барьсан туршлагатай нэгэн байсан хэмээн Синьхуа мэдээлжээ. Аврах ажиллагаанд 141 гал сөнөөгч, аврагч, шумбагч оролцож байна.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.