СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Видео мэдээ | 2020-07-08

LIVE: У.Хүрэлсүхийн Засгийн газрын сайдууд томилогдлоо

Нийтэлсэн
4 жилийн өмнө

Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
4 жилийн өмнө

Улсын Их Хурлын Анхдугаар чуулганы өнөөдрийн (2020.07.08) нэгдсэн хуралдаан 10 цаг 05 минутад эхэлж, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний талаар Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Монгол Улсын Ерөнхий сайдаас өргөн мэдүүлсэн Засгийн газрын бүтэцтэй танилцаж байна

2016-2020 оны парламент Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр Засгийн газрын тэргүүнийг УИХ томилох бөгөөд Засгийн газарт орж ажиллах сайдууд буюу кабинетээ Ерөнхий сайд өөрөө бүрдүүлэх хуультай. Сайд нарын нэрсийг УИХ-ын чуулганаар хэлэлцэхгүй бөгөөд зөвхөн танилцуулна. Шинэ засгийн газрын сайд нар УИХ-д тангараг өргөнө.

У.Хүрэлсүхийн Засгийн газар дараах сайдуутай байх бөгөөд өчигдөр /2020-07-07/ хуралдсан МАН-ын Удирдах Зөвлөлийн хурлаар нэрсийг баталсан аж.

Үүнд: 

  • Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргад УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ,
  • Шадар сайдад УИХ-ын гишүүн асан Я.Содбаатар,
  • Эрчим хүчний сайдад Багануур хотын захирагч асан Н.Тавинбэх,
  • БШУ-ны сайдад БСШУС-ын яамны төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн,
  • Сангийн сайдад УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар,
  • Зам тээврийн хөгжлийн сайдад тус яамны дэд сайд Л.Халтар,
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга З.Мэндсайхан,
  • Соёлын сайдад ШУА-ийн Түүх, архелогийн хүрээлэнгийн захирал С.Чулуун,
  • Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл,
  • Эрүүл мэндийн сайдад Т.Мөнхсайхан,
  • Барилга хот байгуулалтын сайдад тус яамны дэд сайд Б.Мөнхбаатар,
  • Батлан хамгаалахын сайдад тус яамны газрын дарга, бригадын генерал Г.Сайханбаяр,
  • Хууль зүй, дотоод хэргийн сайдад УИХ-ын гишүүн Х.Нямбаатар,
  • Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдад Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа,
  • Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад “Монголросцветмент” компанийн дэд дарга Г.Ёндон,
  • Гадаад харилцааны сайдад УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны дарга Н.Энхтайван

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлэх Засгийн газар бүтцийн хувьд ерөнхий чиг үүргийн 6, чиглэлийн 8, нийт 14 яамтай, бүрэлдэхүүний тухайд Монгол Улсын Ерөнхий сайд, Шадар сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болон асуудал эрхэлсэн нийт 17 гишүүнтэй ажиллахаар болов.

Мөн шинэчлэн боловсруулсан “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдсанаар Засгийн газар тохируулагч агентлаг 12, хэрэгжүүлэгч агентлаг 23 ажиллах юм.

Сурталчилгаа
  • 2020-07-08 14:20

    У.Хүрэлсүх: Хэлсэн үгэндээ эзэн байцгаана шүү

    УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын сайд нарын томилгоотой холбоотой гишүүдийн асуулт, тодруулга авч дууссанаар Засгийн газрын гишүүдийг чуулганаар сонссонд тооцлоо. 

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Шинэ Үндсэн хуулийн дагуу үйл ажиллагаа явуулах анхны Засгийн газар шинээр байгуулагдаж, ажилдаа орж байна. Цар тахал, ус үерийн аюулын энэ үед УИХ Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг цаг алдалгүй томилж өгсөн чин сэтгэлээсээ талархаж байна. Сонгууль амжилттай болж дууссан. Би улс төрд олон жил явж байгаа, олон зовлон жаргал туулсан хүн. Энэ удаагийн парламент хөгжлийн төлөө байгаасай, хоорондоо хэрэлддггүй, бодлого, хөгжил ярьдаг, шударга, хулгай хийхгүй, ЖДҮ-чид, концессчид биш байгаасай хэмээнд ард түмэн сонгосон. Алдагдсан уурхайнуудаа төрдөө аваарай гэж сонгосон.

    Тиймээс хэлсэн үгэндээ эзэн байцгаана шүү. Би эх орныхоо, төр засгийн өмч хөрөнгөөс нэг ширхэг хадаас хулгай хийхгүй. Хулгай хийвэл шоронд орно. Би өнгөрсөн гурван жил ингэж ажиллаж ирсэн, надтай ажиллаж байгаа сайд нар ч мөн ийм зарчмаар ажиллана. Сайд нарт концеес, томилгооны шахалт, дарамт, хууль бус зүйл битгий шаардаарай, УИХ-ын гишүүд ээ. Сайд нарыг дарамталж ажлаа бүтээлгэнэ гэвэл би шалгуулна шүү. Эрх баригч намын даргын хувьд эх орноосоо хулгай хийдэггүй парламент байж, ард иргэдийнхээ амьдрал ахуйг нь дээшлүүлэе. Сөрөг хүчинтэйгээ бид хамтарч ажиллана. Алдаа, оноо, шүүмжлэлийг хүлээж авна, харин доромжлолыг бол хүлээж авахгүй шүү. Засгийн газар ингээд шууд ажилдаа орлоо. 

    2020-07-08 10:30

    Ё.Баатарбилэг: Х.Нямбаатар сайдаа, шүүгч нартай тэмцэх тэмцэл чинь хэвээрээ юу

    Шинээр томилогдох сайд нараас болон Ерөнхий сайдаас УИХ-ын гишүүд асуулт асууж хариулт авч байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг Хууль зүйн сайдаар томилогдох гэж буй УИХ-ын гишүүн Х.Нямбаатарт хандаж дараах саналыг хэллээ.

    Тэрбээр,

    Хууль зүйн сайдад нэр дэвшиж буй Х.Нямбаатарт хандаж үг хэлье. Та өөрөө ч мэдэж байгаа. Зургадугаар сарын 13-ны өдөр ярилцлага өгсөн байна билээ. УИХ-ын гишүүн Жаргалтулгын Эрдэнэбатыг хорих шийдвэр гаргасан шүүгч нарын асуудлыг судалж үзэх хэрэгтэй, үнэхээр хууль зөрчсөн бол тэр шүүгч нарын бүрэн эрхийг түдгэлзүүлж шалгах ёстой гэсэн байр суурийг сонгуулийн үеэр Та илэрхийлсэн.

    Энэ байр суурин дээрээ байгаа юу? УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдал нь хэвээр байгаа үед барьж хорьдог жишиг тогтоод явбал яах вэ? Өмнөх байр сууриараа байж, хамгаалж, шударга бус шүүгчидтэй тэмцэх тэмцлээ үргэлжлүүлнэ гэдэгт Х.Нямбаатар гишүүндээ найдаж байна. 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: Та бүхнээс намын мөрийн хөтөлбөрийг УИХ-ын гишүүд нэхэж ажиллана шүү. Сайд болсныхоо маргаашнаас тэнгэрээс унаж, газраас ургаад ирчихсэн юм шиг болчихдог. Салбарынх нь асуудал парламент дээр унаад эхэлдэг алдаа өмнө нь гарч байсан. УИХ-тайгаа нягт хамтарч ажиллаарай. Мөн яаман дээрээ очоод баахан халаа сэлгээ хийв ээ. Төрийн албаны шинэ хууль хэрэгжээд эхэлсэн шүү. Анхаарч ажиллаарай.

    УИХ-ын гишүүн Г.Дамдинням: Зам, тээвэр хөгжлийн сайдаас Х.Халтарт хандаж Дархан, Сэлэнгэ, Орхон, Төв аймгийн нутгаар дайрч байгаан Монголын хамгийн гол транзит зам болох Дарханы зам гэдэг асуудал таны чихнээс салахгүй шүү. Энэ ажлыг дуусгуулахын тулд таны өрөөнд очоод суучихна шүү. Та олон нийтэд Дарханы замыг хэдэн оны хэдэн сард дуусгах боломжтой, төлөвлөгөөгөө танилцуулаарай. Өмнөх шиг сонин цаг хугацаа хэлэхээр ард иргэд чинь ойлгохгүй байна. Үнэн зөвөөр ард олонд хэлээрэй. 

    УИХ-ын гишүүн Н.Учрал: Ардын намын мөрийн хөтөлбөрийг тангад ном шиг цээжлээрэй. ХНХ-ийн сайдад хандаж үг хэлье. Хувиарлалтын тогтолцооноос хуримтлалын тогтолцоо руу шилжүүлээрэй. 

  • 2020-07-08 10:30

    2020-07-08 14:20

    У.Хүрэлсүх: Хэлсэн үгэндээ эзэн байцгаана шүү

    УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын сайд нарын томилгоотой холбоотой гишүүдийн асуулт, тодруулга авч дууссанаар Засгийн газрын гишүүдийг чуулганаар сонссонд тооцлоо. 

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Шинэ Үндсэн хуулийн дагуу үйл ажиллагаа явуулах анхны Засгийн газар шинээр байгуулагдаж, ажилдаа орж байна. Цар тахал, ус үерийн аюулын энэ үед УИХ Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг цаг алдалгүй томилж өгсөн чин сэтгэлээсээ талархаж байна. Сонгууль амжилттай болж дууссан. Би улс төрд олон жил явж байгаа, олон зовлон жаргал туулсан хүн. Энэ удаагийн парламент хөгжлийн төлөө байгаасай, хоорондоо хэрэлддггүй, бодлого, хөгжил ярьдаг, шударга, хулгай хийхгүй, ЖДҮ-чид, концессчид биш байгаасай хэмээнд ард түмэн сонгосон. Алдагдсан уурхайнуудаа төрдөө аваарай гэж сонгосон.

    Тиймээс хэлсэн үгэндээ эзэн байцгаана шүү. Би эх орныхоо, төр засгийн өмч хөрөнгөөс нэг ширхэг хадаас хулгай хийхгүй. Хулгай хийвэл шоронд орно. Би өнгөрсөн гурван жил ингэж ажиллаж ирсэн, надтай ажиллаж байгаа сайд нар ч мөн ийм зарчмаар ажиллана. Сайд нарт концеес, томилгооны шахалт, дарамт, хууль бус зүйл битгий шаардаарай, УИХ-ын гишүүд ээ. Сайд нарыг дарамталж ажлаа бүтээлгэнэ гэвэл би шалгуулна шүү. Эрх баригч намын даргын хувьд эх орноосоо хулгай хийдэггүй парламент байж, ард иргэдийнхээ амьдрал ахуйг нь дээшлүүлэе. Сөрөг хүчинтэйгээ бид хамтарч ажиллана. Алдаа, оноо, шүүмжлэлийг хүлээж авна, харин доромжлолыг бол хүлээж авахгүй шүү. Засгийн газар ингээд шууд ажилдаа орлоо. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.