СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Бразилийн Ерөнхийлөгч коронавирус тусчээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Бразилийн Ерөнхийлөгч Жайр Болзонаро коронавирусийг энгийн нэг ханиад гэж үзэн, амны хаалт зүүхгүй байхыг уриалж байсан юм. Тэгвэл Ерөнхийлөгч коронавирусийн халдвар авсныг олон улсын эх сурвалжууд мэдээлж байна.

Өнгөрсөн долоо хоногийн ням гарагт Болзонарод халдварын шинж тэмдэг илэрч, өндөр халуурснаар энэ долоо хоногийн даваа гарагт дөрөв дэх удаагаа Ковид-19-ийн шинжилгээ өгөхөд коронавирусээр халдварласан нь илэрчээ. .

Телевизээр хийсэн мэдэгдэлдээ Ерөнхийлөгч жаахан халуурч байгаа ч дажгүй сайн байна хэмээн ярьжээ. Төрийн тэргүүн энэ жил 65 настай бөгөөд энэ насны хүмүүс халдвар авах хамгийн өндөр эрсдэлтэй бүлгийн хүмүүс юм. Тэрээр Америкийн Ерөнхийлөгч Дональд Трампын зөвлөснөөр халдвараас урьдчилан сэргийлж гидроксихлорохин эмийг ууж байсан ажээ.

Холбогдох албаны хүмүүс . Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэд дарга Майк Райн Ерөнхийлөгч Болзонарог түргэн эдгэхийг хүсч, түүнд тохиолдсон явдал нь коронавирусийн хор хөнөөлийг тодхон харууллаа хэмээн ярьжээ.

Дэлхий даяар коронавирусийн халдварын 12 сая орчим тохиолдол бүртгэгдэж, 550,000 хүн нас бараад байна. АНУ-д халдварын тохиолдол гурван сая давжээ.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.