СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2020-07-08

Ж.Эрдэнэбатын хэрэг парламентад ямар жишиг тогтоох бол

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
3 жилийн өмнө

Шинэ парламентын нэг суудал эзэнгүй үлдлээ

Нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгаагаа хийж, санал хураалт болж, “ангийнхан” нь Сонгуулийн хорооноос үнэмлэхээ гардаж, тангараг өргөж суудлаа эзлэх бүхий л хугацаанд Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат хоригдож байв.

Түүнийг УИХ-ын сонгуульд нэр дэвшиж Сэлэнгэ аймагт сурталчилгаагаа хийж явахад нь баривчилсан. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн байхад нь цагдан хорьсон. Түүнийг хоригдож байх хугацаанд сонгууль болж, сэлэнгэчүүд Ж.Эрдэнэбатыг төрд төлөөллөө болгож сонгосон байдаг.

Гэтэл сонгуулийн дараахан шүүх хурал нь болж Ж.Эрдэнэбатыг эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан хэмээн үзэж шүүхийн шийдвэрээр зургаан жилийн ял биеэр эдлэх, гарч ирээд нийтийн албанд зургаан жил ажиллах эрхгүй болголоо.

Ж.Эрдэнэбатын оронд нөхөн сонгууль явуулах, албан тушаалын хэргээр ял шийтгүүлсэн учраас дахин УИХ-ын сонгуульд өрсөлдөх боломжгүй боллоо гэсэн мэдээлэл гарч байна. Эндээс харвал, юм.

Энэ дунд хууль хяналтын байгууллагад шалгагдаж байхад нь СЕХ-ноос нэр дэвшигчийн үнэмлэх олгосон ч цагдан хориход нь нэг ч тайлбар хэлээгүй. Сонгуулийн дүнгээр дахин УИХ-ын гишүүн болсныг нь СЕХ, Ерөнхийлөгч баталгаажуулсан гээд тун сонин процесс болж өнгөрлөө. 

Харин боллоо. .

Дараагийн удаа Ж.Эрдэнэбатынхтай адил парламентын гишүүний бүрэн эрхтэйгээ байхад нь баривчилбал яах вэ. Дахин сонгогдож халдаш­гүй байдлыг нь батал­гаажуулсан тохиолдолд СЕХ, Халдашгүй байдлын дэд хороо, парламент хэрхэн ажиллах ёстой вэ.

Нэг ёсондоо, Ж.Эрдэнэбатын хэрэг парламентын түүхэнд ямар жишиг тогтоох бол гэдгийг бодолцох шаардлага гарлаа. Уг нь Д.Лүндээжанцан нарын улс төрийн хашир туршлагатай гишүүд “Энэ удаагийн үйлдэл ийм жишиг болж үлдлээ. Дараагийн удаад ингэж шийдвэрлэх ёстой” гэж байнга ярьдаг. Тэгвэл тэдний хэлдгээр дараагийн удаа Ж.Эрдэнэбатынх шиг хэрэг хэн нэгэнд нь тохиолдвол энэ удаагийнх шиг дуугүй харж суусаар ял авах замыг нь нээж, нөхөн сонгууль зарлаад явах уу

байна

Өнөөдрийн Ж.Эрдэнэбатын жишээ ирээдүйд болох буруу жишгийн эхлэл бүү байгаасай" гэдгийг түүний өмгөөлөгч Д.Батсүх хэлсэн.

Тэрээр

“Сонгуулийн дүн гарснаар Ж.Эрдэнэбатын УИХ-ын гишүүний халдашгүй байдал нь баталгаажсан. Үүнийг Сонгуулийн ерөнхий хороо хүлээн зөвшөөрч УИХ-ын гишүүний үнэмлэх олгосон. Халдашгүй байдал нь баталгаажсан УИХ-ын гишүүн гэж үзнэ. Харин УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдал хоёрын хууль зүйн үр дагавар, агуулгыг арай буруугаар ойлгож яриад байх шиг байгаа юм. Тангараг өргөөд бүрэн эрх нь хэрэгжсэн тохиолдолд хууль санаачлах, чуулган, байнгын хорооны хуралд оролцох, үг хэлэх эрх нь үүсдэг. Халдашгүй байдлын тухайд сонгуулиар ялсан дүнг СЕХ баталгаажуулснаар үүсдэг.

Тэгэхээр энэ удаагийн явдал шүүхээс УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат гэдэг хүний халдашгүй байдалд халдаад байгаа мэт боловч үндсэндээ Үндсэн хуулийн маш том зөрчил болж байна. Үндсэн хуулиар Монгол Улсын төрийн эрх мэдлийн хуваарилалт, эрх мэдлийг хэрэгжүүлэх субъектүүдийн эрх үүрэг,  харилцан хяналттай байх зарчмуудыг тогтоож өгсөн.

Гэтэл шүүх нь хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагын эрхэнд Үндсэн хууль зөрчсөн байдлаар халдаж эхэлж байгаа нь Монгол Улсын нийгэм, улс төрийн амьдралд ноцтой зөрчил авчирч байна.

Үндсэн хуулиар халдашгүй байдал нь баталгаажсан зургаан субъект бий.

  • УИХ-ын гишүүн,
  • Ерөнхийлөгч,
  • Ерөнхий сайд,
  • Засгийн газрын гишүүн,
  • Шүүгч,
  • Үндсэн хуулийн цэцийн гишүүн бол шууд Үндсэн хуулиар халдашгүй байдлыг нь баталгаажуулж бичсэн байдаг.

Бид УИХ-д хандсан. Намынх нь анхан шатны байгууллагаас нь УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороонд хандсан юм билээ. Мөн Хүний эрхийн үндэсний комисст хандаж байгаа. Үндсэн хуулийн цэцэд манай үйлчлүүлэгч хүний үндсэн эрхийг зөрчсөн асуудлаар нь гомдол гаргасан байгаа. Бид мөн халдашгүй байдалтай нь холбогдуулж Үндсэн хуулийн цэцэд хандаж байгаа.

Зохих газруудад гомдлоо гаргаад, эцсийг нь хүртэл явна. Үр дүн ямар байхыг одоо таашгүй. Цэц гэхэд Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулиар гомдлыг цэцийн аль нэг гишүүнд хуваарилах ёстой атал Цэцийн Тамгын газрын даргад өгчихсөн. Цэцийн Тамгын газрын дарга нь эргээд бичгээр хариу өгчихсөн. Тэр нь хуульд нийцэхгүй байна гээд эргээд Цэцэд хандсан байдалтай л байна” гэлээ.

 

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.7.8  ЛХАГВА № 132 (6357)

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (4)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
202.131.243.186

Буруу нь тогтоогдсон л байна.Иймд ярих зүйлгүй шүү дээ.Эд нар аль болгонд төрийн хамгаалалт гээд луйвар хийж суух вэ.Харин ял нь багадлаа.Эх орноосоо урваж эрх мэдлээ хэтрүүлсэн учир 20-с доошгүй жилийг өгөх ёстой доо.

Зочин
3 жилийн өмнө
66.181.165.93

Odoo Ulaanbaatariin buh gazriig Naranhuutei niilj zarsan Miegombiin Enhboldiig shalgah heregtei. Onoodriin ene boroonii usand jibj bgaa n hot toloblolt baihgui hen durtaid n gazriig zambraagui zarsanii har gai bolj bna.

Зочин
3 жилийн өмнө
202.21.118.178

Yaahaaraa UIH gishuun hariutslaga huleeh yosgui tusgai darhlaatai hun gej uzeed baigaag oilgohgui yum. Hun buhen huuliin umnu nuguu tegsh baih zarchim chin' tegvel haana bna. Hervee tiim yum baidaggui yum bid bosoh heregtei. Buruu hiisen n' togtogdson baihad yaagaad hariutslagaas multlah arga haigaad baigaag er oilgohgui yu. Ene ulsad tegvel shuuh baigaad yaadag yu. Tur baigaad ch yaadag yum dur duraaraa amdar'ya l daa. Ter umuurch jagsaad bgaa hulgaich nariig bas shuuh hariutslaga tootsoh heregtei. Hervee ene ulsad tur gej yum baigaad shudraga yosiig togtooh gej baigaa bol daldagnaj yavsaar baigaad ene ulsiig bid ugui hiij bna. Arai heterch bna.

иргэн
3 жилийн өмнө
202.126.89.100

эд ард түмнийг яасан ч яадаг юм бэ гэдэг өнцгөөс маш олоон жил тамалсан. одоо өөрсөд дээр нь ирэх учиртай. нөгөө талаар авилгал дээд цэгтээ хүрсэн орон одоо хүртэл нэг ч авилгалчийг шоронд хийсэнгүй. ганц СОНИНПИЛИЙГ НЭРЛЭХГҮЙ БОЛ. Сүүлдээ тэд бүр улаарч шүүхийн шийдвэрийг эсэргүүцлээ. Одоо эд нар монголыг халдашгүй байдлын хороогоороо хамгаалж зарах үедээ орлоо. та бүгд биднийг дийлж болно харин дэлхийг шударга хүн төрөлхний өмнө шүүгдэнэ шүү. яг хар африкийн удирдагч нар шиг

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.