Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өчигдөр анхан шатны шүүхээс зургаан жилийн ял биеэр эдлэх, эдэлж гарч ирээд зургаан жилийн хугацаанд нийтийн албанд ажиллах эрхгүй байх ял сонссон. Үүнтэй холбоотойгоор Сэлэнгэ аймагт нөхөн сонгууль явуулах нь, Ж.Эрдэнэбат албан тушаалын хэргээр ял шийтгүүлсэн учраас дахин УИХ-ын сонгуульд өрсөлдөх боломжгүй боллоо, 12 жил буюу гурван сонгууль өнжих нь гэсэн мэдээллүүд гарч эхлэв. Сэтгүүлчид шүүх хурлын дараа түүний өмгөөлөгч Д.Батсүхээс цөөн зүйл тодруулсан. Д.Батсүх нь Монголын Хуульчдын холбооны анхны ерөнхийлөгч бөгөөд туршлагатай өмгөөлөгч нарын нэг юм.
-Таны үйлчлүүлэгч албан тушаалын хэргээр ял шийтгүүллээ. Саяын шүүх хуралд та хаалганы гадна үлдсэн. Шүүх хуралдаанд оролцоогүй ч мэдээллүүдээ бол авсан байх. Дараагийн алхам юу байх вэ?
-Миний хувьд анхан шатны шүүх хуралдаанд оролцох боломжгүй гэдгээ л хэлээд гарсан юм. Өмгөөллийн харилцаа маань хэвээр байгаа. Хуульд заасан хугацаанд давж заалдах гомдол гаргах боломж нээлттэй байгаа. Ял оногдуулах шүүх хурлыг ажигласан. Хэргийн оролцогчид бүгд л гэм буруугийн асуудал дээр маргаантай, үүнийгээ илэрхийлсэн. Шүүх нэгэнт гэм буруутай гэж үзсэн учраас эрүүгийн ял оноох нь тодорхой байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн эцсийн шийдвэр Улсын дээд шүүхийн тогтоол гарснаар баталгаажна. Энэ хооронд гомдол гаргасан тохиолдолд шүүхийн өмнөх шатны шийдвэрүүд түдгэлздэг.
-УИХ-ын гишүүний бүрэн эрх нь дуусаагүй байхад цагдан хорьсон. Гэхдээ шинэ парламентын гишүүд тангаргаа өргөчихлөө. Ж.Эрдэнэбат гуай тангараг өргөөгүй бөгөөд бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлээгүй. Тэгэхээр энэ хүний тухайд Халдашгүй байдлын дэд хороо хуралдах шаардлагатай юу?
-Энэ маргаангүй асуудал шүү дээ. УИХ-ын гишүүн байхад нь цагдан хорьсон. Цагдан хоригдсон байхад нь сонгууль болсон. Сонгуулиар иргэд Ж.Эрдэнэбатыг сонгосон. Сонгуулийн дүн гарснаар УИХ-ын гишүүний халдашгүй байдал нь баталгаажсан. Үүнийг Сонгуулийн ерөнхий хороо хүлээн зөвшөөрч УИХ-ын гишүүний үнэмлэх олгосон. Халдашгүй байдал нь баталгаажсан УИХ-ын гишүүн гэж үзнэ.
Харин УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдал хоёрын хууль зүйн үр дагавар, агуулгыг арай буруугаар ойлгож яриад байх шиг байгаа юм. Тангараг өргөөд бүрэн эрх нь хэрэгжсэн тохиолдолд хууль санаачлах, чуулган, байнгын хорооны хуралд оролцох, үг хэлэх эрх нь үүсдэг. Халдашгүй байдлын тухайд сонгуулиар ялсан дүнг СЕХ баталгаажуулснаар үүсдэг.
-Өмгөөлөгчөө олон сольж, хурал хойшлуулсан гэдэг шалтгаанаар шинээр өмгөөлөгч авах боломжоор хангаагүй тухай хэвлэлүүд бичсэн. Ингээд таныг татгалзаад гараад явчихаад өөрөө өөрийгөө өмгөөлж оролцлоо. Улсын өмгөөлөгч оролцуулах боломж байсан уу?
-Өмгөөлүүлэх эрх хууль зүйн мэргэжлийн туслалцаа авах эрх нь Монгол Улсын Үндсэн хууль болон Иргэний болон улс төрийн эрхийн олон улсын пактаар хүлээн зөвшөөрөгдсөн үндсэн эрх. Энэ эрхийг ноцтойгоор зөрчиж байгаа юм. Шүүх хуралдаанд заавал өмгөөлөгчтэйгөөр оролцох эрх зүйн орчинг манай улс 2017 оны долдугаар сарын 1-нээс мөрдөж эхэлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заагаад өгчихсөн. Өмгөөлөгчгүйгээр ямар ч шүүх хурал явахгүй. Хэрвээ сонгосон өмгөөлөгч нь ирээгүй, өмгөөлөгч сонгож аваагүй байсан тохиолдолд томилолтын өмгөөлөгч өгөөд өмгөөлүүлэх эрхийг нь хангаад явдаг хуультай байхад шүүх үүнийг үл ойшоосон. Нөгөө талаар өмгөөлөгчөө сонгосон, тэр өмгөөлөгч нь хэргийн материалтайгаа танилцая гэхээр тэр эрхээр нь хангасангүй. Хангалттай хугацаа, бололцоогоор хангасангүй.
-Ийм учраас та хуралд оролцохоос татгалзсан юм уу?
-Тийм. Миний тухайд Өмгөөллийн тухай хуульд зааснаар хэргийн материалыг бүрэн судалж, хангалттай мэдээлэлтэй, үнэлэлт дүгнэлттэй, бэлтгэлтэй болж байж ажлаа явуулах үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлэх боломжгүй болсон учраас хуульчийн мэргэжлийн дүрэмд заасан үүргийнхээ дагуу татгалзсан. Нэгэнт өмгөөллийн үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болсон байхад би шүүх хуралдаанд оролцох нь өөрийнхөө үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд харш, сөрөг үйлдэл болно. Ийм учраас хууль, дүрэмд заасан үүргээ биелүүлж анхан шатны шүүх хуралдаанд оролцоогүй.
-Ж.Эрдэнэбат гэдэг хүний үйлдлийн улмаас хэнд, ямар хэмжээний хохирол учирсан бол?
-Мөрдөн шалгах ажиллагааны явцад нэр бүхий хүмүүсийг төрийг төлөөлүүлэн хохирогчоор тогтоон шүүх хуралдаанд оролцуулахаар байсан. Тэр хүмүүсийг хохирогчоор шүүх хуралдаанд оролцуулаагүй. Тэгэхээр яг ямар хохирол, ямар хүмүүст учирсныг би одоогийн байдлаар тодорхой баримт түшиж ярих боломжгүй байна.
-Шүүгдэгч нар эхлээд Х.Идэр шүүгчээс татгалзсан. Дараа нь нийт шүүгчдээс татгалзсан. Ямар шалтгаан байсан юм бэ?
-Х.Идэр шүүгчийн өмнө гаргасан шийдвэр нь манай үйлчлүүлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг илтэд зөрчсөн, хуулийг илтэд гажуудуулсан. Ийм үндэслэлээр татгалзсан юм билээ. Нөгөө талаас гаргасан шийдвэрээс гадна Х.Идэр шүүгчид холбогдуулан эрх бүхий байгууллагуудад гомдол гаргасан. Тухайлбал, илт боломжгүй нөхцөл тулгаж таслан сэргийлэх арга хэмжээ авсан асуудалтай нь холбогдуулан Хүний эрхийн үндэсний комисст хандсан. Тус байгууллагаас гурван байгууллагад албан мэдэгдэл хүргүүлсэн юм билээ.
Прокурорын байгууллагад, “Энэ гэмт хэргийн шинжтэй шалга” гэж. Хуульчдын холбоонд ёс зүйн зөрчилтэй нь холбогдуулж. Шүүхийн ерөнхий шүүгчид нь “Энэ хууль бус ажиллагааг таслан зогсоо” гэж.
Тэгэхээр тэр хүнтэй холбоотой гомдол холбогдох байгууллагад шалгагдаад явж байгаа учраас энд ашиг сонирхлын зөрчил бий болж байгаа юм. Тэгээд татгалзах үндэслэлүүд бий болсон.
-Нийт шүүгчдээс татгалзах хүсэлтийг бас хүлээж аваагүй?
-Надад ирсэн мэдээллээр нийт шүүгчдээс татгалзах хүсэлтийг хуульд заасан үндэслэлээр шийдвэрлүүлээгүй. Өөрөөр хэлбэл, Х.Идэр шүүгч өөрөө дур мэдээд энэ талаар гаргасан татгалзлыг өөрөө шийдээд явчихсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар тухайн шүүхийн нийт шүүгчдээс татгалзвал татгалзлын үндэслэлтэй эсэхийг тухайн шүүхийн нийт шүүгчдийн зөвлөлгөөнөөр хэлэлцэн шийдвэрлэх ёстой. Гэтэл нэг шүүгч дангаараа шийдчихсэн.
-Халдашгүй байдал зөрчигдсөн гэх асуудлаараа холбогдох байгууллагуудад хандсан зүйл байгаа юу?
-УИХ-д хандсан. Намынх нь анхан шатны байгууллагаас нь УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороонд хандсан юм билээ. Миний хувьд УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороонд гомдол гаргахаар гомдлоо бэлэн болгочихсон. Мөн Хүний эрхийн үндэсний комисст хандаж байгаа. Үндсэн хуулийн цэцэд манай үйлчлүүлэгч хүний үндсэн эрхийг зөрчсөн асуудлаар нь гомдол гаргасан байгаа. Бид мөн халдашгүй байдалтай нь холбогдуулж Үндсэн хуулийн цэцэд хандаж байгаа.
Тэгэхээр энэ удаагийн явдал шүүхээс УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат гэдэг хүний халдашгүй байдалд халдаад байгаа мэт боловч үндсэндээ Үндсэн хуулийн маш том зөрчил болж байна. Үндсэн хуулиар Монголи Улсын төрийн эрх мэдлийн хуваарилалт, эрх мэдлийг хэрэгжүүлэх субъектүүдийн эрх үүрэг, харилцан хяналттай байх зарчмуудыг тогтоож өгсөн.
Гэтэл шүүх нь хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагын эрхэнд Үндсэн хууль зөрчсөн байдлаар халдаж эхэлж байгаа нь Монгол Улсын нийгэм, улс төрийн амьдралд ноцтой зөрчил авчирч байна. Үндсэн хуулиар халдашгүй байдал нь баталгаажсан зургаан субъект бий. УИХ-ын гишүүн, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, шүүгч, Үндсэн хуулийн цэцийн гишүүн бол шууд Үндсэн хуулиар халдашгүй байдлыг нь баталгаажуулж бичсэн байдаг. Өнөөдрийн УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын халдашгүй байдлыг зөрчиж шүүн таслах ажиллагаа явуулж байгаа явдал нь ирээдүйд халдашгүй байдал нь баталгаажсан бусад субъект руу халдах буруу жишиг тогтоож магадгүй байна. Өнөөдрийн Ж.Эрдэнэбатын жишээ ирээдүйд болох буруу жишгийн эхлэл бүү байгаасай. Тийм учраас зохих газруудад нь гомдлоо гаргаад, эцсийг нь хүртэл явна. Үр дүн ямар байхыг одоо таашгүй.
-Хандсан газруудаас шүүх хурлын өмнө хариугаа өгөх боломжтой газрууд байсан уу?
-Хүний эрхийн үндэсний комисс өгсөн. Халдашгүй байдлын дэд хороо шүүх хурал эхлэхтэй зэрэгцэн байгуулагдсан. Шүүх хурлын дундуур намын анхан шатны байгууллагад нь хариу өгсөн байна лээ. Цэц гэхэд Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулиар гомдлыг цэцийн аль нэг гишүүнд хуваарилах ёстой атал Цэцийн Тамгын газрын даргад өгчихсөн. Цэцийн Тамгын газрын дарга нь эргээд бичгээр хариу өгчихсөн. Тэр нь хуульд нийцэхгүй байна гээд эргээд Цэцэд хандсан байдалтай л байна.
Эх сурвалж: www.time.mn
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сайн жишиг тогтоосой. Шууд буудах байлаа. Хөрөнгийг хураа.
Her ih hulgai hiisen ni todorhoi bishuu teriig yariachee
Xorongiig ni xyraax ni chyxal
6 жилийн хорих ял ч яахав хагас хугас ч хамаагүй эдэлсэн болоод л гараад ирнэ, өөрт нь ямар ч алдагдалгүй, насаараа идэх хөрөнгөө бэлдээд авсан юунд ч санаа зовох хэрэг бхгүй. Хөрөнгийг нь хурааж улсад учруулсан хохирлыг нь барагдуулах хэрэгтэй.
Хулгайчдыг хамгаалахаа зогсоо
Өмгөөлөгчийнх нь яриаг уншаад ойлгодгүй юм уу нэг шүүгчийн хувийн үзэл бодлоор шийдээд байна бас хохирогч хохирол гэж байхгүй гэсэн байна шдээ
Neg l ih horongiig ni huraa gesen humuus ymar horongoteig ni medeed huraa geed baigaan bol tiim tiim horongiig ni huraa geech yugaach medehgui baij negniigee duuraisan sarmagchinguud ene hund huraalagachih ta narin bodoj baigaa shig horongo baihgui gedgiig ni medeh zuunharaagiin irgen baina
Боловсрол мэдлэггүй төрийн тэргүүний болчимгүй үйлдэл хуулиа дээдэлдэгүй хүний гар хөлийн шүүгч нараас болж иргэний дайн үйсэх вий. Энэ бол маш том сүйрэл хохирол болно А.Баттулгаас болж Монгол улс ардчилал мөх вий
Hulsnii bicheechid uursduu neg udur yal sonsoh magdlal undur bolj bna shvv nuhduu..