СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2020-07-07

П.Ундрах-Эрдэнэ: Ж.Эрдэнэбатад шүүхээс ял оноовол Сэлэнгэ аймагт нөхөн сонгууль болно

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
3 жилийн өмнө

-Ж.ЭРДЭНЭБАТЫГ УИХ-ЫН ГИШҮҮНЭЭР СОНГОГДСОНД ТООЦЧИХСОН УЧРААС ГИШҮҮН БИШ ГЭЖ ХЭЛЖ БОЛОХГҮЙ-

Хуульч, өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэтэй ярилцлаа.

-Ерөнхий сайд асан Жаргалтулгын Эрдэнэбат хорих ангиас нэр дэвшээд нэгээр ялалт байгуулаад байгаа. Гэхдээ сая тангаргаа өргөж чадсангүй. Одоо энэ хүн УИХ-ын гишүүн мөн үү, биш үү?

-Ж.Эрдэнэбатыг анх цагдан хорих үед УИХ-ын гишүүний бүрэн эрх нь дуусгавар болоогүй, мөн УИХ-ын сонгуульд нэр дэвшигчийн хувьд давхар УИХ-ын сонгуулийн тухай хуулийн хамгаалалтад байсан. Гэхдээ шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд цагдан хорих шийдвэрээ гаргасан. . Ямар ч байсан сонгууль яваад дууслаа. Үндсэн хуулийн 23.2-т Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрх нь Төрийн сүлдэндээ тангараг өргөснөөр эхэлж, Улсын Их Хурлын дараагийн сонгуулиар шинэ сонгогдсон гишүүд тангараг өргөснөөр дуусгавар болохоор заасан байдаг. Өчигдөр болсон УИХ-ын анхдугаар чуулганаар шинэ сонгогдсон гишүүд тангаргаа өргөчихлөө. Иймээс Ж.Эрдэнэбатын хувьд 2016 оны сонгуулийн дүнд үндэслэж олж авсан УИХ-ын гишүүний бүрэн эрх нь дуусгавар болсон.

Харин 2020 оны сонгуулийн үр дүнд ялалт байгуулсан боловч тангарга өргөөгүй тул бүрэн эрх нь бий болоогүй гэж ойлгож байна. Харин одоо Ж.Эрдэнэбат нь УИХ-ын гишүүн мөн үү, биш үү гэхлээр их сонин ойлголт гарч ирнэ.

СЕХ-ны 2020 оны зургадугаар сарын 25-ны өдрийн 229 тогтоолоор Ж.Эрдэнэбатыг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцчихсон, гишүүний үнэмлэх олгох шийдвэр нь гарчихсан учир УИХ-ын гишүүн биш гэж хэлж болохгүй.

Тангараг өргөөгүй тул бүрэн эрх нь үүсээгүй боловч УИХ-ын гишүүн мөн л гэж ойлгож байна. Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүн, түүний бүрэн эрх гэсэн хоёр ойлголтыг ялгаж ойлгох хэрэгтэй.

-Хэрвээ шүүхээс Ж.Эрдэнэбатад ял оноовол юу болох вэ. Нөхөн сонгууль хийх үү?

-Гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор тогтоогдсон бол гишүүнийг эргүүлэн татах асуудлыг УИХ шийдвэрлэх ёстой. Гэхдээ цаг хугацааны хувьд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа тийм ч хурдан өрнөхгүй.

Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол давж заалдах болон хяналтын журмаар хянах хүртэл хугацаанд шүүхийн шийдвэр түдгэлздэг.

Тэгэхлээр нөхөн сонгуулийн асуудал ярихад аль ч талдаа эрт байна.. Хуулиараа Сонгуулийн үр дүнгээр ялалт байгуулсан хүнд шүүхээс ял оноосон бол нөхөн сонгууль явуулах ёстой.

-Хэрвээ цагаадвал?

-Хэрэв анхан шатны шүүхээс цагаатгах тогтоол гарвал одоо авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилнө. Ингэснээр тангаргийг нь өргүүлж, бүрэн эрхийг нь эдлүүлэхэд ямар нэг саад гарахгүй.

-Ер нь Ж.Эрдэнэбатыг УИХ-ын гишүүний бүрэн эрхтэй байхад нь, нэр дэвших баталгаа аваад явж байхад нь цагдан хорьсон нь шүүхийн байгууллага өөрөө Үндсэн хууль, Сонгуулийн тухай хуулийг зөрчиж байгаа талаар хуульчид ярьж байсан?

-Миний хувьд, Ж.Эрдэнэбатын өмгөөлөгчөөр ажиллаагүй тул шүүхийн үндэслэл нь юу вэ гэдгийг хэлж мэдэхгүй байна. Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль төдийгүй бусад хуулийг чанд сахих ёстой. Үүнд УИХ-ын сонгуулийн тухай хууль ч багтана. Анхан шатны шүүхээс гаргасан мэдэгдэлд бол УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн 35.2 буюу нэр дэвшигчийн баталгааг тайлбарлахдаа зөвхөн сонгуульд нэр дэвшсэнээс хойш эрүүгийн хэрэг үүсгэсэн асуудалд хамааралтай гэж тайлбарласан байдаг.

Ямартай ч байна лээ.Цаашдаа юу болохыг ажиглаад сууж байна. Манай шүүх тогтолцоонд тулгарсан нэг сорилт болж байна гэж харж байна даа.

Эх сурвалж: Өдрийн сонин

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
202.9.40.151

Ийм асуудалтай этгээдүүдээ нэр дэвшүүлээд хоосон толгойтой сагсуу ман-намын дарга эхнээсээ буруугтаг мэдэж санаатай хайцаалсан хариуцлагаа хүлээж огцор Энэ сонгууль нь хууль бус будлиан хуйвалдаан гэж харагдаад байгаа нь үнэн байна.Ман -намд олигтой юмс байхгүй.хамгийн гайгуйнууд нь 62ш .оюунэрдэнэ г.м авах юм алгаа.тэр ганбатын асуултанд хариулж байгааг асуусан асуулт ойлгохгүй эргүү төлөг.золбин гөлөг.гудамжны яанадаа

Зочин
3 жилийн өмнө
202.9.40.151

Манд 62-оос өөр юм алга уу.хамгиин сайн нь эд нар гэхээр ман-нам сөнөсөн биш үү.олигтой хүн алгаа бүгд нүдний булайнууд ийм юмсаар монгол улс хуулиа батлууоахаар нүүрээ хийх газар алгааа.эрээ цээргүй ичих булчирхайгүй .хоноцын сэтгэлгээтэй.хомхой сувдаг бузар булайнууд энэ 62 бүгд шорон оронд баймаар дэв бузар юмаа .яаж хүнии өөдөөс хараад худлаа яриад байнаа.шиидсэн луйварчид юмаа хүн гэж хэлэхд хэцүү өчүүхэн амьтад юм

Зочин
3 жилийн өмнө
66.181.161.34

Шүүхчийг шалгах нь хамгийн зөв шийдвэр энэ бол цахиалагт хэрэг шүү. Шудрага үнэн шүүхээс эхлэхгүй бол Монгод үнэн гэж хууль гэж байхгүй болж байгаагийн элрэл.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.