Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц “Чингис хаан” олон улсын нисэх буудалд сая газардлаа. Тус онгоцоор 172 иргэн эх орондоо ирж байна.
Тус онгоцоор бага насны хүүхэдтэй гэр бүл 90, өндөр настан, асран хамгаалагчтай 17, хөгжлийн бэрхшээлтэй 3, жирэмсэн 2, эрүүл мэндийн шалтгаантай болон асран хамгаалагчтай 14, хүндэтгэн үзэх бусад шалтгаантай 46 иргэн байна.
Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг болон “Ориентал”, “Алтай”, “Боржигон”, “Мичид” зочид буудалд тусгаарлах юм. Мөн маргааш буюу энэ сарын 08-нд Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар чиглэлд тусгай үүргийн нислэг үйлдэж, 260 орчим иргэнээ авчирна.
УОК-оос энэ сард 10-12 тусгай үүргийн нислэг зохион байгуулахаар шийдвэрлэсэн.
7 дугаар сарын 9-нд Истанбул-Улаанбаатар чиглэлд тус тус нислэг үйлдэж, иргэдээ татна. Тус нислэгээр Туркт байгаа иргэдээ татан авахаас гадна Турк улс Европын орнуудтай агаарын хилээ нээж байгаатай холбогдуулж, европын улсуудаас иргэдээ татан авах боломжтой байна.
Долдугаар сарын 15-нд Сөүл рүү дахин нислэг үйлдэж транзит зорчигчдыг авна.
Мөн БНХАУ, ОХУ-д байгаа нутаг буцах хүсэлтэй 700-аад иргэнээ Замын-Үүд, Алтанбулаг боомтуудаар татан авахаар төлөвлөж, эхний ээлжийн иргэдийг тусгаарлаж эхлээд байгаа билээ.
Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц “Чингис хаан” олон улсын нисэх буудалд сая газардлаа. Тус онгоцоор 172 иргэн эх орондоо ирж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.