СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Жефф Безосын талаар таны мэдэхгүй таван баримт

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Жефф Безос бол дэлхийн хамгийн чинээлэг эрхэм бөгөөд одоогоор түүний хөрөнгийг 171 тэрбум ам.доллараар үнэлж байна. Дэлхийн цахим худалдааны сүлжээ Амазоны үйл ажиллагаа коронавируст цар тахлын үед улам эрчимжиж, хувьцааны ханш нь өсчээ. Энэ нь гүйцэтгэх захирал Безосын хөрөнгийг хэдэн арван тэрбум доллараар өсгөсөн юм. Тэгвэл дэлхийн хамгийн баян эрхмийн талаар нийтэд дэлгэгдээд байдаггүй сонирхолтой таван баримтыг ВВС танилцуулжээ.

1.    Тэр үеийнхээ хүүхдүүдээс хамаагүй эрт хөгжжээ

Безос ердөө гурван настай байхдаа орныхоо эрэг боолтын учрыг олсон байв. Тэр жинхэнэ ортой болохыг хүссэн учраас ороо өөрөө угсарчээ. Энэ нь түүний инженерийн ухаан аль эрт хөгжсөн байсныг харуулж байна. . Энэ ч  үнэн болохыг хожим нь тэр амьдралаараа баталсан байна.

2.    Безос бол хэмжилзүйд донтогч

Амазоны захирал эхлээд ажилчдаа олж авахдаа тэдний ярилцлагыг оноогоор дүгнэж, илүү сайн ажлын байранд өндөр оноотой хүмүүсийг хайж байв. Оноо их цуглуулсан ажилчид тушаал дэвшиж, харин бага оноотой нь халагдаж байлаа. Ажилчид цайны завсарлагын цаг дэндүү богино байгаад одоо ч гомдоллодог. Тэр энэ бүхэнд нарийн тодорхой тоон систем, тооцооллыг баримталж иржээ.

3.    Амазоны соёл сул дорой хүмүүст зориулагдаагүй

Безос үргэлж уламжлалыг эвдэж, аливааг өөр аргаар туршсаар иржээ. Тэр гараашдаа номын сан хийж байв. Хүмүүс Амазоны дампуурах магадлал 70 хувь хэмээн тооцож байлаа. Безос үүнд ухраагүй юм. Тэр компанийнхаа ажилчдад илтгэл, тайлан тавихдаа Power Point программ ашиглахыг огт зөвшөөрдөггүй. Үүний оронд бүх ажилтнууд уртаар бичсэн гар бичмэл, тэмдэглэлийг уншдаг байжээ. .

4.    Тэр улс төрчдөөс хатуухан шүүмжлэл сонсдог

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 2018 онд Жефф Безосыг худалдаа борлуулалтын татвараас зайлсхийж, өрсөлдөөнтэй бизнесийн зарчмыг үгүйсгэдэг хэмээн буруутгав. Энэ нь Амазоны хувьцааны ханшийг есөн хувиар бууруулж, Безос 10 тэрбум ам.долларын алдагдал хүлээжээ. Обамагийн шүүмжлэл Берни Сандерсаар үргэлжиллээ. Дэлхийн хамгийн баян хүн амаараа ажиллаж, доод албан тушаалтнуудаа маш бага цалингаар хөлсөлж байгааг буруутгав. Энэ шүүмжлэлийг Безос хүлээж аван цалингийн доод хэмжээг цагийн 15 ам.доллар болгожээ. Үүнээс гадна түүнийг хандив өгдөггүй хэмээн буруутгахад хоёр тэрбум долларыг орон гэргүй иргэд болон боловсролын салбарт хандивлав.

5.    Безос сансарт нисэх агуу төлөвлөгөөтэй

Тэр жил бүр өөрийн сансар судлалын Блю Орижин компанидаа тэрбум ам.долларыг зориулдаг. Таван настайгаасаа л сансар судлалыг сонирхож, хүсэл мөрөөдөл, ажлынхаа хамгийн чухал хэсэг болгожээ. Технологийн салбарт түүнтэй мөр зэрэгцэн өрсөлдөж буй .

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.