СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Наадам | 2020-07-07

НААДАМ: Хурдан морины уралдаанч хүүхдийн бүртгэл явагдаж байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
3 жилийн өмнө

Үндэсний их баяр наадмын хурдан морь уралдаанч хүүхдийн бүртгэлийг орон даяар 2020 оны зургадугаар сарын 29-өөс урьдчилан бүртгэж эхэлсэн

Үндэсний баяр наадам болон дүүргүүдийн баяр наадмын уралдаанч хүүхдийн бүртгэлийг дүүрэг бүрд цахим системээр бүртгэж байна.

Үндэсний их баяр наадмын уралдаанч хүүхдийн бүртгэлийг Хүй долоон худагт 2020 оны долдугаар сарын 09-ны өдрийн 09-22 цагийн хооронд бүртгэнэ.

Уралдаанч хүүхэд дараах шаардлагуудыг тавьж байгаа аж. Үүнд:

-7-оос дээш настай

-Морь унах дадал чадварыг бүрэн эзэмшсэн, морь унах хүсэл сонирхолтой

-Эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдаж “Эрүүл” гэсэн тодорхойлолт авсан

-Уралдаанч хүүхдийн цахим бүртгэлд хамрагдсан

-Эцэг эх асран хамгаалагчийн зөвшөөрөл авсан

-Уяачтай хүүхдийн аюулгүй байдлыг хангах талаар гэрээ хийсэн байх шаардлагатай

Бүртгүүлэхээр ирэхдээ:

Хүүхдийн төрсний гэрчилгээ

Эрүүл мэндийн үзлэгийн хуудас, тодорхойлолт

Гэнэтийн ослын даатгал хийлгэсэн баримт, гэрээ, дэвтэр

Эцэг эх асран хамгаалагчийн зөвшөөрөл

Хурдан морь уралдаанч хүүхдийн эцэг эх, асран хамгаалагч нь хурдан морины эзэн, уяачтай байгуулсан аюулгүй байдлын гэрээ

Эцэг эх болон уралдаанд оролцож буй уяачийн утасны дугаар, регистрийн дугаар

Эрхэм уяач та хурдан морь унах хүүхдээ заавал бүртгүүлээрэй

НИЙСЛЭЛИЙН ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.