СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ухань хотын иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг дахин сануулав

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Ковид-19 коронавирусийн халдвар анх илэрсэн БНХАУ-ын Хубей мужийн Ухань хотын оршин суугчид энэ оны эхэнд удаан хугацааны турш коронавирусийн тархалтын улмаас гэрээсээ гаралгүй хорио цээрийн дэглэмийг хэрэгжүүлсэн билээ. Тэгвэл энэ долоо хоногт хотын захиргаа хоёрдугаар түвшний аюулын түгшүүр зарласнаар ард иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг дахин сануулав.

Коронавирусийн халдварын хямралаас гарахыг оролдож буй Хятадын бүс нутагт үерийн аюул ийнхүү нүүрлээд байна. Онцгой байдлын аврагчид, армийн цэргүүд үерт боогдсон иргэдийг аварч баатарлаг үйлс бүтээж буйд иргэд талархжээ.

Ухань хотод орсон хуртунадасны хэмжээ иргэд оршин суугчдын бүсэлхийгээр татсан үерийн усыг хуримтлуулсан байна. Ирэх өдрүүдэд цаг агаарын байдал улам муудаж аадар бороо асгарахыг цаг уур судлаачид сэрэмжлүүлжээ.

. Цаг уур шинжээчид аадар бороо 30 гаруй хоног тасралтгүй орох төлөвтэй байгааг анхаарууллаа.

Багадаа 121 иргэн байгалийн гамшигт амиа алдсан байна. Ойрын жилүүдэд ийм олон хоног дараалан аадар бороо асгарсан тохиолдол ажиглагдаагүй гэж үзжээ.

Байгалийн гамшигт үзэгдлийн талаарх мэдээлэл Хятадын цахим сүлжээ Weibo-д тавигдсаар байгаа ч албан ёсны төрийн мэдлийн сувгуудаар огт дамжуулахгүй байна хэмээн зарим иргэд мэдээлж байна.

Эх сурвалж:The Guardian

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
4 жилийн өмнө
146.90.21.145

huzaa virus eroos arilaagui hudal medee buu bich

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.