СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

“Жи тайм”-ын гэгдэх шүүх хуралдаан маргааш болно

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
4 жилийн өмнө

“ЖИ ТАЙМ” гэх сүлжээний хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 09.00 цагт товлогджээ

Хохирогчдын нэрсийн жагсаалт, шүүх хуралдааны товыг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн цахим сайт болон тус шүүхийн пэйж хуудас болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүргэсэн.

Монгол Улсын Засгийн газраас цар тахлын үед авах арга хэмжээний хүрээнд өндөржүүлсэн бэлэн байдал зарласан болон Эрүүл мэндийн яамнаас өгч буй зөвлөмжийн хүрээнд тус шүүхийн тамгын газраас шүүх хуралдааныг иргэдийн бөөгнөрөл үүсгэхгүйгээр зохион байгуулах шийдвэр гарсан.

Хохирогч нарт шүүх хуралдааны явцыг www.zindaa.mn цахим сайт, “Шүүхийн мэдээ” пэйж хуудсаар LIVE хэлбэрээр дамжуулан хүргэх аж. 

Нийслэлийн прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан /залилах/ гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Э.Оюунчимэгт холбогдох эрүүгийн хэргийг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авсан. Улмаар 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Шаравнямбуу, шүүгдэгч Э.Оюунчимэг нараас гаргасан хүсэлтийг хэлэлцэхгүй орхиж, анхан шатны шүүх хуралдаанаар уг хүсэлтийг шийдвэрлэхээр болсон.

Улмаар шүүх хуралдааныг 2020.07.02-ны өдөр товлосон ч шүүгдэгчийн өмгөөлөгчдийн хүсэлтээр шүүх хуралдааныг 2020.07.08-ныг хүртэл хойшлуулсан.

“Жи тайм корпоррейшн” ХХК нь 11.398 иргэнд 25.801.303.770 төгрөгийн хохирол учруулсан байх бөгөөд уг хэрэг нь 586 хавтастай 11,398 хохирогч хэрэг юм.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.