Улсын Онцгой комиссын шийдвэрээр ОХУ-аас нийт 215 иргэнээ энэ сарын 5, 6-ний өдрүүдэд татан авах ажиллагааг зохион байгууллаа. Энэ үеэр Сүхбаатар боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын алба өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж зорчигчдын биеийн халууныг хэмжин, “Эрүүл мэндийн мэдүүлэг”-ийн хуудсаар асуумж авч, тээврийн хэрэгсэл, гар тээшинд халдваргүйжүүлэлт хийн ажиллаа.
Энэ сарын 6-ны өдөр таван зорчигчийг сэжигтэй тохиолдлоор, 67 зорчигчийг ажиглалтад тусгаарлахаар Эрдэнэт хотруу шилжүүлсэн байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.