СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-07-07

Москва-Улаан-Үдийн чартерын нислэгээр 160 жуулчин Буриад иржээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
3 жилийн өмнө

ОХУ-д коронавирусын нөхцөл байдал гайгүй болж байгаатай холбоотойгоор дотоодын аялал жуулчлалыг сэргээх алхамууд хийгдэж байгаагийн нэг нь шууд нислэгүүд юм. Буриадын нийслэл Улаан-Үд рүү жуулчдад зориулсан чартерын нислэг долдугаар сарын 5-наас эхэлж байгаа аж. . Москва, Санкт-Петербург болон бусад хотоос Буриадыг үзэж, Байгал нуурт амрахыг хүссэн  жуулчид багтжээ.

Буриад нь олон үндэстний бүгд найрамдах улс гэдгээрээ түүх соёлын өвөрмөц дурсгалууд болон байгалийн үзэсгэлэнт газруудаар аялах сонирхолтой хөтөлбөрийг жуулчдад санал болгодог. Буриадад аялах хөтөлбөрт буддын шашны төв Иволгин хийд, үхэшгүй мөнх Итгэлт хамбад мөргөх, буддын шашны соёл уламжлалтай танилцах аялал заавал багтдаг. Мөн дэлхийд гайхагддаг Байгал нуураар аялах аялал зайлшгүй ордог билээ.

Москвагаас энэ зун ес  хоногт нэг удаа давтамжтайгаар Буриад руу  аялах аяллыг зохион байгуулж, ирэх есдүгээр сарын 22 хүртэлх хугацаанд 1700 гаруй жуулчинд үйлчилнэ гэдэг тооцоог зохион байгуулагчид гаргасан байна.  

Д.АРИУН

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
182.160.34.7

Монголын аялал жуулчлал дампуу юм ирэх жил хүртэл өнжинө гэх шиг . Корона вирус ирэх жил байж л байна .

Зочин
3 жилийн өмнө
182.160.34.7

Ядаж эрүүл орноос жуулчид бага ч гэсэн аваач ээ

Зочин
3 жилийн өмнө
202.9.40.55

Unshaad loigdogui atsnuud ve

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.