УИХ-ын чуулган өглөөний 09:00 цагаас төрийн ордонд эхэлсэн. Чуулганаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийг хэлэлцэн баталлаа.
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өргөн барьсан төслөөр Засгийн газар дараах бүрэлдэхүүнтэй ажиллана.
Шадар сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга
-Байгаль орчин, аялал жуулчлалын яам
-Батлан хамгаалах яам
-Барилга, хот байгуулалтын яам
-Боловсрол, шинжлэх ухааны яам
-Гадаад харилцааны яам
-Зам, тээврийн хөгжлийн яам
-Сангийн яам
-Соёлын яам/шинээр байгуулна/
-Хууль зүй, дотоод хэргийн яам
-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
-Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам
-Эрчим хүчний яам
-Эрүүл мэндийн яам гэсэн 14 яам, 17 сайдтайгаар ажиллана. Одоо Ерөнхий сайд У.Хүрэлсүх сайд нараа тодорхой болгоод оруулж ирэх үлдэж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.