"Stevie Wonder Live In Paris"
"Stevie Wonder Live In Paris"

 

Хөгжим мэдээ, мэдээллийн www.livetv.mn/music сайт үзэгч, сонсогчдынхоо үдшийн амралтад зориулан "Дэлхийн шилдэг тоглолтууд" цувралын энэ удаагийн дугаараар нэгэн гайхалтай тоглолтыг толилуулахаар бэлтгэлээ. Энэ бол хорьдугаар зууны хөгжмийн ертөнцийн ноён оргилуудын нэг дуучин Стиви Вондерийн "Stevie Wonder Live In Paris" тоглолтыг бүрэн эхээр нь толилуулахаар бэлтгэлээ.

 

Стиви Вондер

Америкийн домогт дуучин, хөгжимчин, дуу зохиогч Стевланд Харвэй Моррисыг бид бүхэн тайзных нь нэр буюу Стиви Вондер нэрээр нь андахгүй мэднэ. Төрөлхийн хараагүй тэрээр 25 удаа Гремми наадмаас шагнал хүртэж, 100 гаруй сая хувь цомог борлуулж, шилдэг хит дуунуудыг зохиож, дуулсан хорьдугаар зууны хөгжмийн ертөнцийн ноён оргилуудын нэг юм.

Дөрвөн настайгаасаа сүмийн найрал дуу дуулж, төгөлдөр хуур, аман хуур, бөмбөр зэрэг хэд хэдэн хөгжмийн зэмсэг тоглож сурсан байдаг. Тэрээр 11 насандаа Мотown дуу бичлэгийн студитэй гэрээ байгуулж уран бүтээлийн карерээ эхлүүлж байсан байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл