Британийн дуучин, рок од Элтон Жонд зориулж 1,000 фунт стерлингийн алтан зоосон дээр нэрийг нь бичиж, дүрийг нь мөнхлөн үлдээжээ. Тэрбээр уг үйл явдалд гүнээ хүндэтгэл үзүүлж, ойрын жилүүдэд тохиолдоогүй чухал үе хэмээн талархаж байгаагаа илэрхийлжээ.
Элтон Жонд зориулж бүтээсэн бүрх малгай, нүдний шил, хөгжмийн ноотыг дүрслэн нэрийг нь бичсэн алт, мөнгө, ган зоосуудыг тус бүрийнх нь үнэлгээгээр худалдаанд гаргах юм байна. Норвичийн уран бүтээлч Брэдли Морган Жонсон зоосон дээр буусан зургийг зуржээ.
Дурсгалын зоосны хамгийн хямд нь таван фунт стерлингийнх бөгөөд 13 фунтээр, 1,000 фунт стерлинг гэсэн бичигтэй нэг кг алтан зоос 68,865 фунт стерлингийн үнэтэй ажээ.
Зарим зоосыг Элтон Жон итгэлийн хандивын санд хөрөнгө цуглуулах арга хэмжээн дээр зарах юм байна. Британийн хөгжмийн ертөнцийн маргаангүй гол төлөөлөгч 73 настай тэрбээр өнгөрсөн жил өөрийн намтар түүхээ хэвлүүлсэн билээ.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.