Ардчилсан намын Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргалтай ярилцлаа. Ардчилсан намын даргын сунгаа зарлагджээ. Дотоод сонгууль наймдугаар сарын 16-нд болно.
Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал:
-Ардчилсан нам сонгуульд ялагдсан учир дүрмийн дагуу намын дарга огцорсон. Иймд өнөөдрөөс намын даргын сунгаа зарлагдаж байна. Гурав хоногийн хугацаанд нэр дэвшигчдийг бүртгэнэ. Шаардлагад мэдээж АН-ын гишүүн байна. Дүрмийн шаардлагыг хангасан байх ёстой. 8 сарын 16-нд сонгууль явагдана.
Дотоод сонгуульд татвараа төлсөн гишүүдийг хамруулах гэж байгаад үүнийг больж, бүх гишүүнд эрх олгоно. Иймд Ардчилсан намын 200 мянган гишүүн бүгд саналаа өгөх эрхтэй. 200 мянган гишүүний саналаар намын удирдлага сонгогдоно. Иймд Дотоод сонгуулийн ажилд хөндлөнгөөс оролцолгүй, аль болох хүндэтгэлтэй харьцаасай гэж хүсэж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.