СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Найман настай өнгөт арьст охиныг буудаж хороожээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Атланта хотын Wendy’s кафены ойролцоо Рейшард Брүкс гэгч өнгөт арьст эрэгтэй цагаан арьстай цагдаа нарт буудуулан нас барсан хэрэг хэдэн долоо хоногийн өмнө гарсан билээ. Тэгвэл өнгөрсөн амралтын өдөр найман настай Секориа Тернер нэртэй өнгөт арьст охин Wendy’s кафены ойролцоо буудуулж нас баржээ.

Энэ явдалд хотын дарга Кейша Лэнс Боттомс их уурсан бухимдаж, нийт иргэддэ хандан өөрчлөлтийг уриалж, эмх замбараагүй байдал хангалттай бөгөөд охины амь насанд халдсан гэмт этгээдүүдтэй холбоотой мэдээлэл өгсөн хүнд 10,000 ам.долларын шан амлаж буйгаа мэдэгдсэн байна.

Өнгөт арьст иргэн Жорж Флойдын хүзүүн дээр цагдаагийн ажилтан өвдөглөж амь насыг нь хороосон хэргийн дараа арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг эсэргүүцсэн жагсаал газар авсан юм. Гэвч жагсаал цуглаан эмх замбараагүй байдлаар солигдож өөр хоорондоо нэгнээ бэртээх, хохироох, амь насыг нь бүрэлгэх явдал гарч байгааг Атланта хотын дарга хурцаар шүүмжлэн буруутгав.

Охин ээж, ээжийнхээ найзтай хамт машинд явж байсан бөгөөд тэднийг зогсоол дээр тээврийн хэрэгслээ байршуулах гэж байхад нь хэн нэгэн гал нээжээ.

Атлантагийн цагдаагийн газрын мэдээлснээр өнгөрсөн амралтын өдөр Секориагийн халдлагад өртсөн газрын ойролцоо өөр буудалцаан болж 50 орчим насны нэг эрэгтэй алагдаж, хэд хэдэн хүн шархдан эмнэлэгт хүргэгджээ. Бууцалцаан Рейшард Брүксийн буудуулсан газраас ердөө хоёр хаалганы зайтай болсон байна. 

Уг хэрэгт нэг биш хоёр ч буутай этгээд холбоотой тул хоёр сэжигтэн бий гэж үзэж эрэн сурвалжилж байна.

Эх сурвалж: CNN

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

mngl
4 жилийн өмнө
103.10.23.92

hoorhii ohin, dahiad aav eejdee toroorei, muu teneg americchuud

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.