Францын хойд нутгийн захиргааны нэгж Уазын цэнгэлдэх хүрээлэнгийн галзуу хулганаас 32 настай эмэгтэй унаж нас барсан хэрэг ням гарагт гарчээ.
Хохирогч эмэгтэй Сэнт Пол цэнгэлдэх хүрээлэнгийн Формула 1 нэртэй галзуу хулганаар тоглож байгаад унасан байна. Түргэн тусламж ослын газарт ирсэн ч хохирогч ухаан оролгүй байсаар газар дээрээ амьсгал хураажээ.
Яг ийм осол 2009 онд уг галзуу хулгана дээр гарсан тухай цэнгэлдэх хүрээлэнгийн дарга Жиллес Кампион ярьсан байна. Формула 1 нь хүрээлэнд байдаг 45 галзуу хулганы нэг бөгөөд 1,2 метрээс өндөр хүүхдүүд тоглох зөвшөөрөлтэй байдаг тул гэр бүлээрээ үйлчлүүлэх дуртай байдаг ажээ.
Ослын дараа хүн унаж нас барсан тоглоомыг хаасан байна. Сэнт Пол цэнгэлдэх хүрээлэн коронавирусийн хөл хорионы дараа зургадугаар сарын 6-ны өдөр эргэн ажилласан бөгөөд халдвараас сэргийлж нийтээс зай барих, амны хаалт зүүх дүрмийг баримталж байна.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.