"Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал асан, шүүгдэгч Б.Бямбасайханы өмгөөлөгч Н.Цогтоос тодруулж байна.
Өмгөөлөгч Н.Цогт:
-Бүх шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгчээс татгалзсан. Учир нь шүүгч, Д.Ганболдын өмгөөлөгч Баяртай холбогдоод "Би түдгэлзэх юм байна. Оролцох шаардлагагүй юм байна" гэж хэлсэн байна лээ. Үүний дараа барьцаа хөрөнгийг нэмэгдүүлээд, боломжгүй мөнгө буюу манай хүнээс хоёр тэрбум, бусдаас тав, арвыг нэхээд, цагдан хорьсон.
Шүүгч хэн нэгнийг эрх мэдлээ ашиглаад хорих юм бол түүнийг шалгадаг хуультай. Үүний дагуу бид цагдаад гомдол гаргасан. Мөрдөн байцаагч маань шүүгчтэй холбогдож тайлбар авах гэтэл "Эмнэлэгт хэвтсэн" гэж үнэн худал хэлсэн. Б.Бямбасайханаас тайлбар авах гэтэл 461-р анги руу нэвтрэх зөвшөөрөл өгөөгүй.
Санаатайгаар цагдан хорьсон шүүгч маань өнөөдөр ямар шийдвэр гаргах вэ? Ойлгомжтой байхгүй юу. Иймд энэ хурлыг хийж болохгүй ээ л гэсэн.
Одоо Ардчилсан намын гурван хүн шүүгдэж байна. Хэрэг тусгаарлагдсан Ардын намын нэг хүн бас байгаа. Энэ чинь улс төрийн өнгө ороод байгаа юм биш үү. Шүүгч дарамтанд ороод байгаа юм биш үү. Эсвэл шагнал урамшуулалд автаад байгаа юм уу. Сонгуулийн үр дүнгээс хамаараад хурдан, түргэн шийдэгдээд байгаа юм биш үү. Үүнийг цагдаагийн байгууллага шалгаад өгөөч ээ.
Энэ хүмүүс улсыг босгоод ир гэсэн Засгийн газрын тогтоол, даалгавраар ажлаа хийсэн шүү дээ. Үүнийг өнөөдөр улс төрийн хэлмэгдүүлэлт болгож байна. Залуучуудыг ингэж хориод байхаар дараагийн хүмүүс нь юу хийх юм. Засгийн газарт орсон залуус цаашид шийдвэр гаргаж чадах юм уу?
Ч.Сайханбилэг гэдэг хүн "Би улс төрийн шийдвэр гаргасан. Би зөв зүйл хийсэн" л гээд байгаа. Тэр хүнийг гадаадаас авчрах хэрэгтэй. Ерөнхий сайд байсан Ж.Эрдэнэбат, Ч.Сайханбилэг нар заавал учрыг нь гаргаж хэлэх ёстой. Гэтэл тэрийг нь үл тоогоод шүүгээд байна гэдэг улс төрийн нөлөөтэй гэж би хардаад байна. Шүүгч зөвхөн прокурорын үгийг авна гэх юм. Бид нар тэнд үг хэлэх хэрэг байгаа ч юм уу.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
хогын шаарнуудыг дүүжлэх хэрэгтэй
Бүх хөрөнгийг нь хураагаад нутаг зааж цөллөгөнд явуулчих оо шорон гэж шогтоод юухэв
Бүх хөрөнгийг нь хураагаад нутаг зааж цөллөгөнд явуулчих оо шорон гэж шогтоод юухэв
Бүх хөрөнгийг нь хураагаад нутаг зааж цөллөгөнд явуулчих оо шорон гэж шогтоод юухэв
Бүх хөрөнгийг нь хураагаад нутаг зааж цөллөгөнд явуулчих оо шорон гэж шогтоод юухэв