СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: "Гэрэгэ киоск" төлбөрийн автомат машин ажиллахгүй байгаад иргэд бухимдалтай байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

АТҮТ-үүдэд үйлчилгээ үзүүлдэг "Гэрэгэ киоск" төлбөрийн автомат машин ажиллахгүй байгаад иргэд бухимдалтай байна. Учир нь энэ автомат машин ажиллахгүй болсноор иргэд банканд татвараа дугаарлан төлөх, цар тахлын хөл хорионы үед бөөгнөрөл үүсэх зэрэг хүндрэлтэй асуудал бий болж байгаа юм. Нийт 14 байршилд 30 гаруй машин ажиллахгүй болж үйл ажиллагаа нь зогсонги байдалд ороод байна.

“Гэрэгэ Системс” компанийн маркетингийн менежер н.Отгонбаяр:

-Манай компани 2018 оноос эхлэн АТҮТ-тэй хамтран авто тээврийн бүхий л үйлчилгээг нэвтрүүлэн ажиллаж байна. АТҮТ-ийн “Гэрэгэ киоск” машинууд ажиллахгүй болсон шалтгаан нь түрээслүүлэгч компаниас өндөр татвар нэхсэнтэй холбоотой. Түрээслүүлэгч компанууд 3-10 сая төгрөг нэхэмжилдэг. “Гэрэгэ киоск” нь анх байгуулагдахдаа АТҮТ-ийн бүх үйлчилгээг цахимжуулж, нэмэлт төлбөргүйгээр ард иргэдийн цаг хугацааг хэмнэж, түргэн шуурхай үйлчилгээг үзүүлсээр ирсэн. Гэтэл өнөөдөр зарим нэг түрээслүүлэгч компаниудын удирдлагуудаас болж “Гэрэгэ киоск” автомат машин ажиллахгүй зогсонги байдалд ороод байгаа нь иргэдийг бухимдуулж байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.