Ховд аймагт тарваган тахлаар эмчлэгдэж буй хоёр хүний биеийн байдал сайжирч, нэг, хоёрдугаар хавьтлыг бүрэн хяналтад авсан учир Ховд аймагт тогтоосон хөл хориог аймгийн онцгой комиссын шийдвэрээр цуцалжээ.
Мөн ӨМӨЗО-д тарваган тахлын дөрвөн тохиолдол гарсныг өнөөдөр ЭМЯ хэвлэлийн бага хурлаар мэдээллээ.
Түүнчлэн Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрсэн байна. 15 настай хүүхэд нохой зууж ирсэн тарвагыг хэрэглээд, халуурах шинж тэмдэг илэрч эмнэлэгт тусгаарлагджээ. Аймгийн төвөөс мэргэжлийн баг голомт руу гарсан байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Garuun hezee harhii be