Уэльсийн Ланелли дахь Асда өөртөө үйлчлэх худалдааны төвд Өмнөд Америкийн Колумб улсаас 8,000 км замыг тасалбаргүй туулж ирсэн үл таних бяцхан зорчигчийг илрүүлжээ. Ердөө эрхий хурууны хэмжээтэй нэн ховор төрлийн хоёр нутагтныг багц гадил дундаас олсон байна.
Уг амьтныг Асда хэмээн нэрлэсэн бөгөөд олон мянган км үргэлжилсэн урт удаан хугацааны хүнд аяллын турш хоол хүнс, усгүй сэрүүн цаг агаартай, бэрх нөхцөл байдалд хэрхэн амьд үлдэж ирсэн нь гайхшруулжээ.
Асдаг Хаверфордуэст дэх далайн амьтны төвд шилжүүлсэн байна. Энд тэр өөрт тохирсон орчинд амьдрахаар болжээ. Амьтны хүрээлэнгийн мэргэжилтнүүд түүнийг гадилын модон дээр амьдардаг мэлхий хэмээн таамаглажээ. Амьтан хамгаалагчид бяцхан мэлхийг халамжилж байсан Асда дэлгүүрийн хамт олонд талархал илэрхийлсэн байна.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
goe
goe
teneg
Huurhii