СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-07-06

ВИДЕО: Далай лам: Миний төрсөн өдрөөр МААНИ уншаарай

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
3 жилийн өмнө

Дэлхийн энх тайвны Нобелийн шагналт Дээрхийн гэгээнтэн 14 дүгээр Далай лам Данзанжамцын мэлмий гийсний 85 жилийн ой өнөөдөр тохиож байна.

Тэрбээр 1935 оны долдугаар сарын 6-нд Төвөдийн зүүн хойд хэсгийн Амдо мужийн Тагцэр гэх жижиг тосгоны тариачин гэр бүлд төржээ.

Далай багш өөрийн төрсөн өдөр тохиож байгаатай холбоотойгоор “Долдугаар сарын 6 бол миний төрсөн өдөр. Миний төрсөн өдрийг тэмдэглэж олон хүмүүс цугладаг байсан бол, энэ жил цуглахгүй байя. Учир нь энэ жил тахал өвчин гарсан тул хорих ёстой зүйл байна. Тиймээс цуглахгүй ээ. . Мөн та бүхэн буян хураана. Тэрхүү хураасан буянаа Жанрайсиг бурхны элч болсон намайг сэрүүн байхын төлөө зориулаарай. Та бүхэн сайхан сууж байгаарай" гэжээ.

Дэлхийн бурхан шашинтнуудын хувьд тэрбээр Жанрайсиг Бурханы хувилсан дүр бөгөөд түүнийг амьд Бурхан хэмээн шүтэн дээдэлдэг байна.

Монголчууд Дээрхийн гэгээнтний төрсөн өдрөөр нүгэл хилэнцийг тэвчиж, буян хураан тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. .

Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Ламыг тодруулсан нь

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 1935 оны долдугаар сарын 6-ны өдөр Төвдийн Амдо мужийн Такцэр хэмээх жижиг тосгонд ядуу айлын гэрт төржээ. Түүнд Лхамо Дондүв хэмээх нэр өгсөн ба энэ нь “Тусыг бүтээгч охин тэнгэр” гэсэн утгатай аж.

Далай ламын эцэг эх арвай, гурвалжин будаа, төмс тарьж амьдардаг эгэл тариачин хүмүүс байв. Түүний эцэг дундхан нуруутай, хурц ааштай хүн байжээ. Дээрхийн Гэгээнтэн “Би нэг удаа  түүний сахлыг жоохон угзарснаас болж маш ширүүн шитгүүлж билээ” гэж дурссан байдаг. Түүний ээж 16 хүүхэд төрүүлснээс зөвхөн долоон амьд үлджээ.

“Намайг онцгой хүүхэд байж болох юм гэсэн бодол хэний ч санаанд төрөөгүй нь мэдээжийн хэрэг. Мөн намайг Далай ламын хойд дүрээр тодруулна гэж миний аав ээж хоёр төсөөлөх ч үгүй байсан юмдаа” гэж Дээрхийн Гэгээнтэн дурсан бичжээ. Хэдийгээр түүнийг төрөх үед маш хүндээр өвдөөд хэвтэрт байсан аав нь ид шидийн адил гэнэт эдгэсэн боловч тухайн үед үүнийг хэн ч анзаарч тоогоогүй ажээ.

Лхамо Дондүвыг дөнгөж гурван нас хүрэх үед XIII Далай Ламын хойд дүрийг эрж олох хайгуулын багийг Төвдийн засгийн газраас томилсон ба тэд хэдэн онцгой шинж тэмдгийг дагаж Гүмбүм хийдэд хүрэлцэн ирэв. Энэ шинж тэмдгийн нэг нь 1933 онд 53 настай байхдаа жанч халсан XIII Далай Лам Түвдэнжамцын занданшуулсан лагшин байлаа. Тэрхүү занданшуулсан суугаа лагшны тэргүүн өмнө зүгээс зүүн хойш эргэн харсан нь нэгэн шинж тэмдэг болсон юм. Үүний дараа тун удалгүй засаг баригч ахлах лам нэгэн шинж тэмдгийг үзжээ. . Дараа нь алтан, оюу мэт дээвэртэй гурван давхар өндөр дуганы дүрс хөвөн гарч түүнээс алслан гарах зам уулын зүг чиглэсэн байлаа. Эцэст нь тэрээр нэг этгээд хачин усны гоожууртай жижиг байшинг үзсэн байна. Тэрээр “А” үсэг зүүн хойд зүгийн Амдо мужийг зааж байна хэмээн итгэж хайгуулын гол багийг тийш илгээсэн байна.

Хайгуулын баг Гүмбүмд хүрмэгц зөв замаар явсан гэдэгтээ бүрэн итгэлтэй болов. Хэрвээ “А” үсэг Амдог зааж байгаа бол “ГА” үсэг Гүмбүм хийдийг заасан нь үнэн болов. Учир нь Гүмбүм хийд гурван давхар алтан, мөн оюу мэт ногоон өнгөтэй дээвэртэй юм. Ингээд мөнөөх уул хийгээд этгээд хачин гоожууртай байшинг олох л үлдээд байв. Ойр орчмын тосгонуудад тийм байшинг хайж эхлэв. Хайгуулын баг эрж хайсаар Дээрхийн Гэгээнтний эцэг эхийн арц модны мөчрөөр усны гоожуур хийсэн дээвэртэй байшинг олмогцоо шинэ Далай Лам тун холгүй байгаа юм байна гэдгийг ойлгоцгоов. Гэвч тэд хүрэлцэн ирсэн зорилгоо нээлгүй зөвхөн нэг шөнө хонуулахыг гуйсан байна. Ахлах лам Кевцан ринбочэ зарлага хүн мэт хуурмаг дүр гарган гэрт оройжин хүүхэдтэй тоглон түүний хойноос ажигласаар цагийг өнгөрөөжээ.

Хүүхэд түүнийг таниад “Сэрагийн лам, Сэрагийн лам” гэж хашхирсан аж. Сэра бол Кевцан ринбочийн хийд юм. Маргааш өдөр нь тэд явцгааж хэдэн өдрийн дараа албан ёсны төлөөлөгчийн зэрэгтэй буцан ирсэн байна. Энэ удаад тэд XIII Далай Ламын хэрэглэж байсан эд юмс болон өөр бас бус эд зүйлсийг авчрав. Тухай бүрд балчир хүү XIII Далай ламын эд зүйлийг зөв тодорхойлон “энэ минийх, энэ миний юм” гэж хэлж байлаа. Энэхүү сорилт нь хайгуулын багийн өмнө Далай Ламын шинэ дүр байна гэдэгт итгэхэд хүргэсэн байна. Удалгүй Такцэр тосгоны балчир хүүг шинэ Далай Ламаар тодруулжээ.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.