СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Математикийн шалгалтад 800 оноо авсан Д.Ариунхишиг: Багш нар маань миний өмнөөс баярлаж зөндөө уйлсан

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

Элсэлтийн ерөнхий шалгалт энэ сарын 2-5-нд болж өндөрлөлөө. Энэ жил анх удаа математикийн шалгалтаа 100 хувийн гүйцэтгэлтэй хийсэн сурагч тодров. Анхны 100 хувийн гүйцэтгэлтэй 800 оноог Архангай аймгийн лаборатори I сургуулийн сурагч Д.Ариунхишиг авчээ. Өмнө нь элсэгчид 800 оноо авч байсан ч 100 хувь гүйцэтгэж байгаагүй юм. Түүнтэй ярилцлаа.

-Энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалтад математикийн хичээлээр анх удаа 100 хувь гүйцэтгэлтэйгээр 800 оноо авчээ. Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Дэмидцэрэнгийн Ариунхишиг гэдэг. Би энэ жил Архангай аймгийн лаборатори I сургуулийн 12б ангийг төгссөн. .

Цаг хожихын тулд ийм шийдвэр гаргаж, хичээлүүдээ бие дааж үзсэн. X, XI ангийн хичээлийн агуулга ерөнхийдөө төстэй болохоор анги дэвшин сурахад хүндрэл бараг байгаагүй гэж хэлж болно.

-Анги дэвшиж суралцсан хэрнээ анх удаа улсын хэмжээнд математикийн хичээлийн шалгалтаа 100 хувийн гүйцэтгэлтэй өгчээ. Анх оноогоо харахад юу гэж бодогдож байв?

-Үнэхээр их баярласан. . Гайхаж, сандарсан. Математик хичээлийг амь амьдрал шигээ санаж хичээллэсэн. Математикийн хичээлээ 10 жил давтаж, энэ бүх хугацаанд байнга олимпиадад оролцож байсан болохоор 800 оноо авна л гэж бодож байсан. .

-Математик чамд юу өгсөн бэ?

-Бодлого боддог болохоор аливаа зүйлийг олон талаас нь хардаг болдог. Мөн олон цагаар сууж сурдаг. Тийм учраас би анхаарлаа төвлөрүүлж, сууж сурсан. Бие даах чадвар бас нэмэгддэг.

-Шалгалтаа өгснийхөө дараа эргэлзсэн бодлого бий юү?

-Анх шалгалтад орохдоо сандарч байсан болохоор хар шоколад идсэн. Би ер нь сандрахаараа, олимпиадад орохынхоо өмнө шоколад идэж тайвширдаг. Тэгээд урт гүнзгий амьсгаа аваад, шалгалт өгөх танхим руу орсон. Бодлого бодож байхдаа шалгалт гэдгийг ч мартчихсан байсан. Би бодлогоо 60 минут бодож дуусгаад, үлдсэн минутад нь хоёр удаа хариугаа шалгасан. Гэтэл . Тэгээд дахиад материалаа харах гэсэн боловч цаг дууссан. Шалгалтын дараа 16 дугаар бодлого шиг амархан бодлого дээр алдчихсан байх вий гэж айж байлаа. Дүнгээ хартлаа ер нь айдастай байсан.

-800 оноо авсан тухайгаа хамгийн түрүүнд хэнд хэлсэн бэ?

-Би эгчтэйгээ хамт дүнгээ харсан. .

-Багшийнхаа талаар ярихгүй юу?

-Би II ангиасаа хойш олон багш дамжсан. Хамгийн анхны багшийг маань Ариунзаяа гэдэг. Энэ багш маань миний математикийн хичээлийн гол суурийг тавьсан. Математикийн хичээлдээ сонирхолтой болох суралцах арга барил гээд бүхий л зүйлийн суурийг тавьсан. Харин дунд ангид ороод Энхтунгалаг, Нямсүрэн багшийн удирдлага дор хичээлээ давтаж, олимпиадад оролцож байсан. Харин ахлах ангид болон элсэлтийн ерөнхий шалгалтад Эрдэнэцэцэг, Гантулга багш бэлдсэн.

-Хэдэн хичээлээр шалгалт өгсөн бэ. Ямар мэргэжлээр суралцахаар төлөвлөсөн бэ?

-Математик, нийгэм, англи хэлээр шалгалт өгсөн. Анх хууль, эрхзүйн чиглэлээр чиглэлээр боловсрол эзэмшихээр нийгмийн хичээлээр бэлдсэн юм. Гэхдээ би нийгмийн ухааны хичээлээрээ хүссэн оноогоо авч чадсан. Харин англи хэлээ бага зэрэг муу өгсөн. Мэргэжлийн тухайд эдийг засагч болох гэж байснаа IT инеженер болохоор боллоо. Маргааш (өнөөдөр) сургуулийнхаа хуваарийг авахдаа .

-Энэ жил коронавирусийн улмаас сургууль ороогүй. Шалгалтад бэлдэхэд хэр хүндрэлтэй байсан бэ?

-Төгсөх ангийнханд давтлага өгөх хүртэл хэцүү байсан. Багштайгаа байнга цахимаар харилцаж, бие дааж сурах шаардлага гарч байлаа. Давтлага өгсний дараагаас сайн бэлдэж эхэлсэн гэж бодож байна. Хөл хориотой үед би зөвхөн нийгмийн ухааны хичээлээ л бэлдсэн.

-Математикийн хичээлийн даалгавар чиний хувьд хэр хүнд байсан бэ?

-Миний санаснаас амархан байсан. Энэ жил хичээл олигтой ороогүй болохоор хүнд байх болов уу гэж бодож байлаа.

Д.Чанцалдулам

Сурталчилгаа


Сэтгэгдэл (13)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
4 жилийн өмнө
103.212.118.214

Маш сайн байна амжилт хүсье

Зочин
4 жилийн өмнө
202.21.108.25

эээ, эмэгтэй хүүхдэд эдийн засаг нь илүү дээр шүү дээ, хэт их хүч шаардсан муис ын хэрэглээний математикт ороод эдийн засгийнх шиг үр өгөөжөө өгтөл удна даа! эмэгтэй хүн хүүхэд төрүүлэх гэж нэг том ажил бий, тэгээд л хэцүү мэргэжилтэй зууралдах аргагүй болдог шүү, үүнийхээ оронд хэл үзвэл дэлхий чамд нээгдэх болно

Зочин
4 жилийн өмнө
66.181.161.12

Яг зөв

Заяа
4 жилийн өмнө
110.5.43.102

Мэдэхгүй эсвэл өөрөө чадаагүй туршлагаа ч юмуу ингэж хамаагүй яриад хэрэггүй байхаа, ялангуяа ийм эмэгтэйчүүд нь програмист болох ёстой, Эдийн засагчид бол түгээмэлээс гадна ялгараад байх зүйл байхгүйдээ, биеийн амараа бодож байвал Эдийн засагч нь дээрийн хувьд дээр байх. Гэхдээ эмэгтэй чадварлаг програмистууд олон байдаг шүү. Маш олон үлгэрлэж явдаг хүмүүс байдаг. Анх Япон улсад ирээд Програмист болох хүсэлтэй би танай апп тестлээд өгий гээд Монгол хүн дээр очиход эмэгтэй болохоор чи чадахгүйээ, чи өөр юм хий гээд ерөөсөө кодонд хүргэдэггүй байлаа. Одоо Програмист болоод 3дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Одоо бодохнээ яг энэ хүүхдийн насан дээр л мэргэжилээ Програмистаар сонгох байж гэж боддог. Бас зүрхшээж байгаа хүмүүсийг хараад битгий тэгээсэй гэж хүсдэг. Бас сурч дуусахгүй, байнгын хөгжиж дэвшиж байхыг шаарддаг мэргэжил болохоор хэцүү харагддаг ч хэцүү санагддаггүй шүү. Кодчилол ерөнхийдөө Англи хэл дээр томьёологддог болохоор Англи хэл заах эхний 2 жилдээ маш үр дүнтэй сурч байсан. Ийм мундаг хүүхэд дан ганц хэл сураад л болчихно гэдэг дэндүү хайран. Үндсэн мэргэжлийнхээ хажуугаар хэл сурч хангалттай дөнгөнө.

сэлдэг
4 жилийн өмнө
96.127.207.205

Чам шиг ийм шалчиганасан юмнуудаас болоод эмэгтэйчүүд шинжлэх ухаан инженерийн салбарт орохгүй улс маань байгаа потенциалынхаа хагасыг л ашиглаж бн штээ

зочин
4 жилийн өмнө
202.131.242.82

Чи чадаагүй болохоор бусад нь чадахгүй гэсэн үг биш. Эр эмгүй олноороо програмист болцгоох хэрэгтэй байна. Ийм эмэгтэй хүүхдэд хэцүү гэсэн балай хуучны бодлоосоо салцгаа, сурахад ямар ч ялгаагүй ажиллаад амьдраад амжилттай явж байна. Ирээдүй бол баталгаатай. Охидоо зоригтой байцгаа, энэ хүн амьтны "эмэгтэй хүүхдэд дэмий" гэсэн дэмий яриануудыг битгий сонсч бай.

Зочин
4 жилийн өмнө
103.136.254.8

Юу яринам бээээ, хүүхдээ хамт өсгөлцөөд, хамтраад бие биенийхээ зорилгын төлөө эрх тэгш зүтгэх залуутай ханилана. Битий өөрсдийнхөө үеээр сэтгээд бай.

Baaska
4 жилийн өмнө
66.181.181.209

Ёстой мундаг охин байна. Бас мэргэжлээ маш зөв сонгосон байна. Одоогийн нөхцөлд IT -ийн мэргэжил маш их эрэлттэй байгаа шүү. Нутгийн хөөрхөн охинд амжилт хүсье. Чи чаднаа. Эмэгтэй хүн бол улам илүү нягт, нямбай байдаг шүү.

Зочин
4 жилийн өмнө
202.126.90.27

mash ih baharhaj bn mundag bn shuu ulam ih amjilt husey

Зочин
4 жилийн өмнө
202.55.188.81

Мундаг багш,сурагч хоёрт томоос том баяр хүргэе.

Зочин
4 жилийн өмнө
202.55.188.81

Мундаг багш,сурагч хоёрт баяр хүргэж,томоос том амжилт хүсье.

Хүслэн
4 жилийн өмнө
202.126.90.145

Баяр хүргэе

Ганчимэг
4 жилийн өмнө
202.126.90.132

Баяр хүргэе Мундаг юма

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.