Амралт зугаалгын цаг ирж, энэ жил иргэд дотооддоо аялж амарч байгаа билээ. Гэвч амарч байхдаа уул хадаар авирч, гол усанд орохгүй байхыг мэргэжлийн байгууллагууд сануулж байгаа.
Тэгвэл энэ сарын 4-нд Улаанбаатарт хотоос Хэнтийн аймгийн Дадал сумын чиглэлд гэр бүлийн хамт аялж явсан Баянгол дүүргийн харьяат Н /6 настай, эмэгтэй/ тус сумын угтах хаалганы хөшөө баримлаас унаж, осолдсон хэрэг гарчээ.
Тухайн охины хувьд хэвлийн хэсэгт цус алдаж, нарийн гэдэс тасарсан тухай дуудлагыг ар гэрийнхэн нь энэ сарын 5-ны өдөр өгч тус сумын Эрүүл мэндийн төвийн их эмч Ж.Батсүрэн Н-д хагалгаа хийсэн. Ар гэрийн хүсэлтээр Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн МИ-171Е загварын нисдэг тэрэгний багийн дөрвөн гишүүн, ГССҮТ-ийн дөрвөн эмч, нийт найман хүний бүрэлдэхүүнтэй нисдэг тэрэг энэ сарын 5-ны 12:06 цагт Улаанбаатар хот-Хэнтий аймгийн Баян-Адарга сум-Улаанбаатар хотын чиглэлд хөөрч, Хэнтий аймгийн Баян-Адарга сумаас өвчтөнг авч мөн өдрийн 17:02 цагт Улаанбаатар хотод бууж, өвчтөнг ГССҮТ-ийн Сэхээн амьдруулах тасагт хэвтүүлсэн байна.
Энэ мэтчилэн амралт зугаалгаар явж байгаа иргэд сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
хөдөө гадаа аялж яваа улс бага насны хүүхдээ сайн анхаараач, өөрсдийгөө зугаацуулаад хүүхдээ орхичдог тэнэг малууд
УГТАХ ХААЛГА РУУ НЬ АВИРСАН ЮМ УУ ХААШАА ЮМ??? ӨӨРӨӨР БОЛ ХААЛГАНААС ХҮҮХЭД УНАЖ БЭРТХЭЭРГҮЙ ОНГОРХОЙ ХАРАГДАХ ЮМ ДАА?
хүүхдээ харж байхгүй ямар малнууд вэ мангар
Yanaa ene chini yamar hetsuu yum be