Швейцарийн Цюрих хотын амьтны хүрээлэнгийн 55 настай хамгаалагч эмэгтэй Сибирийн баранд бариулсан тухай мэдээлжээ.
Орон нутгийн цагаар бямба гарагийн өдөр 13 цаг 20 минутын үед Цюрихын амьтны хүрээлэнд дохиолол дуугарсан байна.
Барыг дайрах үед хамгаалагч торон дотор байжээ. Дохиолол дуугарсны дараа бусад ажилтан түүнийг аврахаар иржээ.
Тэд Ирина нэртэй Сибирийн барыг урхинд оруулж холдуулан хамгаалагчийг торноос гаргаж анхан шатны тусламж үзүүлсэн боловч удалгүй нас баржээ.
Барыг дайрах үед хамгаалагч чухам яагаад торон дотор байсныг албаныхан мөрдөн шалгаж байна.
Коронавирусийн халдварын улмаас хөл хорио тогтоож хаалттай байсан Цюрих хотын амьтны хүрээлэн нээгдээд удаагүй байсан боловч уг ослын дараа ням гарагт эргэн хаагджээ.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.