Японы Кюшу аралд үер бууж хөрс гулссанаас халамжийн төв усанд автсан байна. Орон нутгийн эрх баригчдын мэдэгдсэнээр 15 хүн нас барсан ба есөн хүн үерт урсан сураггүй алга болжээ.
Холбогдох албаны хүмүүс орон нутгийн 200,000 гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлж, 10,000 цэргийг аврах ажиллагаанд туслуулахаар арал руу илгээсэн байна. Ширүүн бороо ням гарагийн шөнө хүртэл асгарч, цаг агаар муудна гэдгийг цаг уур судлаачид анхааруулжээ.
Ерөнхий сайд Шинзо Абэ ард иргэдийг дээд зэргийн өндөржүүлсэн бэлэн байдалд сонор сэрэмжтэй байхыг уриалсан байна.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.