Ховд аймгийн төв болон Цэцэг суманд тарваган тахал өвчний халдвар авсан хоёр иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Одоогоор өвчтөнүүдийн биеийн байдал харьцангуй сайжрах хандлагатай байгааг Эрүүл мэндийн яамнаас мэдэгдлээ.
Эдгээр өвчтөнүүдийн нэг, хоёрдугаар хавьтлыг бүрэн илрүүлж, нэгдүгээр хавьтлын хүмүүст шинжилгээ хийхэд тахал илрээгүй байна.
Тарваган тахлын нууц үе ерөнхийдөө дуусч байгаа тул Ховд аймгийн Жаргалант, Цэцэг сумдад хэсэгчлэн тодорхойгүй хугацаагаар тавьсан хөл хорионы дэглэмийг сулруулах талаар аймгийн удирдлага хэлэлцэж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.