Монгол улсын хилээр Европын холбооны орнуудаас өнгөрсөн сарын 26-наас долдугаар сарын 2-ны өдрийн хооронд нийт 120 аж ахуйн нэгж 146 ТИР карнет бүхий 2193.9тонн бодис бараа бүтээгдэхүүн импортоллоо.
Тус ачаа тээвэрт НМХГ-ын Экспорт импорт хилийн хорио цээрийн хяналтын улсын байцаагчид 24 цагаар байнгын хяналт шалгалт хийж, аж ахуйн нэгжийн 24 төрлийн дээжийг итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээнд хамруулж, чанар аюулгүй байдлыг хангууллаа.
Тус 146 тээврийн хэрэгсэл нь гадаад 101, монгол 48 жолоочтой ирсэнээс Монголд үлдэх хүсэлтэй таван монгол жолооч тусгаарлагдлаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.