СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Дөрвөн хүн эдгэрч, нэг эх ХӨСҮТ-д амаржлаа

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Дэлхийн даяар 11 сая хүн коронавирусээр өвчилсөн байна. Сүүлийн гурван сарын хугацаанд тус вирусийн халдвар маш хурдацтай тархаж байгаа бөгөөд зөвхөн сүүлийн 18 хоногийн хугацаанд 3 сая хүн энэ вирусийн халдвар авсан байна.

Халдварын тархалт ОХУ, Бразил, Энэтхэг улсуудад өндөр хэвээр байна. Мөн манай улстай хил залгаа оршдог ОХУ-ын Буриад, Читад халдварын тархалт өндөр хэвээр байна. 

Манай улсад 2661 хүн ажиглалтад байна. Үүнээс 64 хүн өчигдөр ажиглалтаас гарсан. Мөн цэргийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй гурван хүний биеийн байдал хүнд байгаа. 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:

ХӨСҮТ-ийн хоёр, Дархан-Уул аймгийн салбар, ЗӨСҮТ-ийн лабораторид өчигдөр /2020.7.3/ 557 хүнд шинжилгээ хийлээ. Шинжилгээгээр бүгдэд вирус илрээгүй. Ажиглах байранд тусгаарлагдсан 428, тусгаарлалтад байсан 14 хүний давтан, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан зургаа, ХӨСҮТ-д сэжигтэй гэж тусгаарласан хүмүүс үүнд багтаж байгаа.

Өнөөдөр дөрвөн хүн эдгэрлээ. Беларусь, ОХУ-ын гурав нь жолооч, нэг нь Нурсултанаас тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэн. Батлагдсан нийт 220 тохиолдол болж, 183 хүн эдгэлээ.

Одоо ХӨСҮТ-д 37 хүн эмчлүүлж байна. Эмчлүүлж байгаа хүмүүсийн 31 хөнгөн, зургаа нь хүндэвтэр байна. Хоёр хүүхэд, чихрийн шижинтэй нэг иргэн байгаа. Тусгаарлах байранд байсан эмэгтэй ХӨСҮТ-д ирж амаржиж, хүү төрүүлсэн.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.