СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2020-07-04

Нийлүүлэлтийн доголдол үүсэхгүй тохиолдолд инфляц нам түвшинд хадгалагдана

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Нийлүүлэлтийн доголдол үүсэхгүй тохиолдолд инфляц нам түвшинд хадгалагдах хандлага хэвээр байна гэж Монголбанкны зургаадугаар сарын  инфляцын тайланд тусгасан байна. Инфляцад үзүүлэх эрэлт, нийлүүлэлтийн хүчин зүйлсийн нөлөө эрчимжихээргүй төлөвтэй байгаа аж.

. Эрэлтийн талаас Төв банк, засгийн газраас авч хэрэгжүүлж буй хэрэглээг дэмжих арга хэмжээнүүд нь инфляцад эерэг нөлөө үзүүлэх хэдий ч КОВИД-19-ийн сөрөг нөлөө давамгайлж байна.

Нийлүүлэлтийн хүчин зүйлсийн хувьд дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнийг даган дотоодын шатахууны үнэ дөрөвдүгээр  сард дунджаар 300 төгрөгөөр хямдарсан бол тавдугаар сард дахин 100 орчим төгрөгөөр буурав.

Түүнчлэн, нөөцийн махны хэмжээ нэмэгдсэн, махны экспортыг хязгаарласан нь сүүлийн саруудад махны нийлүүлэлт тогтвортой байхад эерэг нөлөө үзүүлж байна. .

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.