СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Наадам | 2020-07-03

Цагдаа нар баатрын хувцас өмсөх үү

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Улсын их баяр наадмыг “XIII зуун” цогцолборт хийхээр товлон, “Hero”-ийн Б.Баатар найруулж буй. Гурван тэрбум төгрөг зарцуулах өнөө жилийн наадмыг “Монгол наадам” контент бүтээгдэхүүн болгож, дэлхийд сурталчлах гэж буйгаа Б.Баатар онцолсон.

Тэгвэл өнөөдөр зарим хэвлэлээр “Наадмын үеэр хамгаалалтад гарах цагдаагийн албан хаагчдад дүрэмт хувцас бус монгол баатрын дээл өмсгөхөөр болжээ” гэх мэдээлэл цацагдсан.

Энэ талаар Соёл урлагийн газрын дарга Г.Эрдэнэбатаас тодруулахад “Монгол орчинг түүхчлэн харуулсан телевизийн контент бэлтгэж буйд баяртай байгаа. Надад байгаа мэдээллээр дан гац сур харваад өнгөрөх бус үүх түүхтэй нь, дуу хууртай, өв соёлыг нь тодотгож харуулахаар бэлтгэж байгаа гэсэн. Иймээс ” хэмээв.

Түүнчлэн баяр наадмын соёл урлагийн үзүүлбэр хариуцаж байгаа албаны хүнээс тодруулахад “Одоогоор цагдаа нарт дээл хувцас өмсгөнө гэсэн зүйл яригдаагүй. Найруулагч Б.Баатараас асуувал мэдэх байх” гэх хариулт өгсөн юм.

Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Л.Амармөрөн “Энэ талаарх мэдээлэл бидэнд ирээгүй. Цагдаа нар дүрэмт хувцастайгаа хамгаалалтад гардгаараа гарна” хэмээсэн юм.

Цагдаа нар баатрын хувцас өмсөх эсэхийг Б.Баатар найруулагчаас тодруулах гэсэн боловч утсаа авсангүй.

Энэ жилийн Үндэсний Их баяр наадмыг бүхэлд нь “Монгол наадам” контент болгон боловсруулж, олон Улсад аялал жуулчлалын брэнд бүтээгдэхүүнээр түгээн сурталчлах видео бүтээл болгож авч үлдэх. талаараа “Hero” энтертаймэнтийн захирал Б.Баатар өчигдөр холбогдох албаныханд дурдсан ажээ.

“XIII зуун” цогцолборт бөх, үндэсний сур, Хүй долоо худагт хурдан морины уралдааныг зохион байгуулах өнөө жилийн наадмыг 16 телевиз шууд дамжуулна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (4)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
4 жилийн өмнө
103.212.118.106

Tiim blguide. Tsagdaa nert ulgeriin huvtsas umsuulj medrelthene gej ailaa shuu.

Зочин
4 жилийн өмнө
172.58.141.1

Buu ums teneguudiig duuraij hereggui mongoliin tsagda

Зочин
4 жилийн өмнө
66.181.186.26

Дээр үед баатруудын хувцастай байлдаад явж бсан бж таараа хүн болсных нэг удаа баатрын хувцас өмсхөд яахав дээ

Зочин
4 жилийн өмнө
80.110.108.38

Солиорол!!! Хилээ хааяаад хэдэн 10 мянган иргэдээ хилийн цаана хаячаад яаж баяр наадам гэж чадаж бнаа!!! Хүрэлсүх чи зүгээр л үхэр юм. Баттулга ч ялгаагүй!!! Ямар ч боловсрол мэдлэг бхгүй үхэрнүүд энэ улс орныг удирдаж бгаа бололтой

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.