СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Сөүл хот хууль ёсны гадаад оршин суугчдад мөнгөн тусламж үзүүлнэ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
4 жилийн өмнө

БНСУ-ын нийслэл Сөүл хотын захиргаа коронавирусийн цар тахалтай холбоотойгоор тус хотод хууль ёсоор оршин суудаг гадаад иргэдэд нэг удаагийн мөнгөн тусламж олгохоор шийдвэрлэжээ.

Хотын удирдлагууд Хүний эрхийн үндэсний комиссын зөвлөмжийн дагуу ийнхүү гадаад оршин суугчдыг гамшгийн тусламж үзүүлэх бодлогодоо хамруулж байгаа юм.

Сөүл хотын зөвлөлөөс зургадугаар сарын 30-нд баталсан Гамшгийн сангийн гурав дахь нэмэлт тодотголд энэхүү гадаад иргэдийн тусламжийн төслийг оруулжээ. Нийслэлийн зүгээс 33 тэрбум воны төсвийг тооцоолоод байна.

Өмнө нь тус хот цар тахлын улмаас хүнд хэцүү байдалд орсон эмзэг бүлгийн иргэдэд туслах зорилгоор дундаж орлогоос доогуур орлого олдог бүх солонгос айл өрхүүдэд 300-500 мянган воны тусламж үзүүлсэн. Харин гадаад оршин суугчдын хувьд зөвхөн солонгос иргэнтэй гэрлэсэн, гэр бүлээ цуцлуулсан эсвэл золгүй явдлын улмаас солонгос иргэншилтэй ойр дотны хүнээ асарч байгаа хүмүүс болон дүрвэгсэд тусламжийн мөнгө олгосон юм.

Энэхүү шийдвэр . Тэд орон нутгийн засаг захиргааны удирдлагууд гадаад оршин суугчдыг гамшгаас хамгаалах бодлогод хамруулахгүй байгаа нь ялгаварлан гадуурхалт, хүний эрхийг зөрчиж буй хэрэг гэж үзэж байгаагаа илэрхийлсэн билээ.

Тэгвэл энэхүү шинэ төсөв батлагдсан талаар Сөүлийн халамжийн бодлогын газрын ажилтан “Бид тусламжийн цар хүрээ, гадаадын иргэдийн орлогыг хэрхэн тодорхойлох мөн хууль бусаар оршин суудаг гадаадын иргэдэд тусламж олгох зэргийг судлан, хэлэлцэж байна” гэлээ.

Эх сурвалж: Hankyoreh

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.