СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Тусгаарлагдсан иргэд зочид буудлын ажилтнуудтай дотно харилцаанд орсноос коронавирус тархсан байж болзошгүй

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Австралийн эрх баригчид Викториа мужид зочид буудлуудад тусгаарлалтад байгаа иргэд болон зочид буудлын ажилтнуудын дунд коронавирусийн халдвар тархсан хэргийг гурван сая ам.долларын төсөв батлан мөрдөн шалгахаар болжээ. Учир нь гаднаас ирж тусгаарлалтад орсон иргэд зочид буудлын ажилтнуудтай дотно харилцаа үүсгэсэн талаар мэдээлэл иржээ.

Австрали улс коронавирусийн халдварыг нэмэгдүүлэхгүйн тулд гаднаас ирсэн байнгын оршин суух эрхтэй болон албан ёсны иргэншилтэй иргэдээ зочид буудлуудад хувааж байршуулан 14 хоногийн хугацаанд тусгаарлаж байгаа юм. .

9 News агентлагийн мэдээлснээр тусгаарлалтад байгаа иргэд зочид буудлын ажилтнуудтай дотно харьцаанд орсон тохиолдлууд гарсныг баттай эх сурвалжууд нотолсон гэв. Мөн тусгаарлалтыг хянаж буй хамгаалалтын ажилтнуудад аюулгүй байдлын заавар зөвлөмжийг хүртээмжгүй байдлаар олгож байгааг илрүүлжээ. Телевизийн нэвтрүүлэгт орсон хамгаалагчийн хэлснээр түүнийг тусгаарлалтын газарт ажиллахаас өмнө ердөө таван минут л заавар зөвлөмж өгсөн гэв.

талаар мэдээлжээ. Хэрэв эдгээр тохиолдлууд үнэн бодит гэдэг нь мөрдлөг шалгалтаар тогтоогдвол байж боломгүй, таагүй асуудал гэдгийг онцолсон байна.

Австрали улсад коронавирусийн халдварын 8,000 батлагдсан тохиолдол бүртгэгдэж 100 гаруй иргэн нас барсан бөгөөд 60,000 гаруй иргэнээ гадаад улс орнуудаас хүлээж авахдаа зочид буудлуудад тусгаарлах журмыг баримталж байгаа юм.

Эх сурвалж: CNN

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Оюутан
4 жилийн өмнө
202.9.40.71

Нэг Солонгос оюутан эмэгтэй уг буудалд цагийн ажил хийж байгаад Авсральд оршин суух эрхтэй тусгаарлагдсан Африкийн Конго улсын хар иргэнтэй тохиолдлоор дотно харицаанд орсон эх сурвалж бий гэсэн.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.