СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Гурван сарын дотор 360 гаруй заан учир битүүлгээр үхжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Өмнөд Африкийн далайд гарцгүй Ботсвана улсад сүүлийн гурван сарын хугацаанд 360 гаруй заан учир битүүлэг шалтгаанаар үхсэн болохыг орон нутгийн байгаль хамгаалагчид илрүүлжээ.

Зарим заанууд цөөрмийн ойролцоо олноороо цуглаж үхсэн байгаа бол зарим нь нүүрээрээ газар шурган унасан байв. Үхсэн амьтдыг харсан бусад заан сэтгэлээр унаж, бие нь сульдсан байдалтай болсон бол нэг заан хүүрүүдийг тойрон алхаж чигээ өөрчилж чадахгүй болжээ.

Ботсвана улсын Засгийн газрын мэргэжилтнүүд эдгээр учир битүүлгээр үхсэн заануудаас дээж аван шинжилж байгаа ч одоог хүртэл үхлийн шалтгааныг нь тодруулаагүй байгаа юм.

Тус улсад Африк тивд хамгийн олон буюу 130,000 заан нутагласан байдаг. 2014 онд заан агнахыг хуулиар хориглосон ч өнгөрсөн жил хоригийг хүчингүй болгосон нь олон улсын шүүмжлэлд өртсөн билээ.

Их Британийн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг аврах хандивын байгууллагын захирал Ниал МакКэнн тэдгээр заанууд Ковид-19 юмуу аль эсвэл шимэгч нянгаар халдварлаж үхсэн байж болзошгүй гэсэн таамгийг дэвшүүлжээ.

Эх сурвалж: CNN

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.