СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2018-10-25

АТГ: Сүүлд гарсан авлигатай холбоотой хэргүүдийг шалгаж байгаа

Нийтэлсэн
6 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
6 жилийн өмнө

 

АТГ-ын сар бүрийн 25-ны өдрийн хэвлэлийн хуралд Тамгын хэлтсийн дарга З.Баасанням, Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцог, Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан Т.Мөнхтунгалаг нар оролцов.

Энэ удаагийн хэвлэлийн хурлаар АТГ-аас сүүлийн үед авч хэрэгжүүлсэн зарим арга хэмжээний талаар танилцууллаа. Мөн төрийн байгууллагуудад хүргүүлсэн Зөвлөмжийн биелэлтийн талаар зарим жишээ баримтыг дурдаж мэдээлэв.

 

 ХУУЛЬ ЗӨРЧСӨН 3 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТООЦУУЛАВ

Энэ сард иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, мэдээллийн мөрөөр хяналт шалгалтын ажиллагаа явуулж, хууль зөрчсөн 3 албан тушаалтанд хариуцлага тооцуулсан байна. Ажилдаа хайхрамжгүй хандаж, эрх бүхий албан тушаалтны шийдвэргүйгээр хандив, санхүүгийн туслалцаа авсан Баянхонгор аймгийн Галуут сумын Засаг дарга С.Баярсайхан, давхар ажил эрхлэлттэй холбоотой хуульд заасан хориглолт, хязгаарлалтыг зөрчсөн Сонгинохайрхан дүүргийн 105 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Г.Чимгээ, албаны мөнгийг охиныхоо компанийн данс руу шилжүүлж хуульд заасан хориглолт, хязгаарлалтыг зөрчсөн .

Засаг даргын нөөц хөрөнгийг зориулалтын бус зүйлд зарцуулах нь хавтгайрах шинжтэй байгаад АТГ анхаарал хандуулан ажиллаж байна

Энэ байдлаар хууль зөрчсөний улмаас хянан шалгагдаж хариуцлага тооцуулсан албан тушаалтнуудын талаар АТГ ингэж мэдээлдэг нь дуулиан шуугиан үүсгэх зорилготой биш бөгөөд өөр бусад төрийн албан тушаалтнуудад хуулиа хэрэгжүүлэхийг сануулж буй урьдчилан сэргийлэлт юм.

 

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ХҮРГҮҮЛСЭН ЗӨВЛӨМЖИЙН БИЕЛЭЛТ ХАНГАЛТГҮЙ БАЙНА 

АТГ-аас төрийн байгууллагуудад өгсөн Зөвлөмжийн биелэлт хангалтгүй байна. Энд зарим төрийн байгууллагад илэрсэн зарим зөрчил, дутагдлын талаар товч мэдээлье.

“Бөртэ” төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраас үйлдвэрийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх зорилготой 25 нэр төрлийн 46.3 сая төгрөгийн өртөгтэй оёдлын машин, тоног төхөөрөмжийг худалдан авсан байна. .
Засаг даргын нөөц хөрөнгийг зориулалтын бус зүйлд зарцуулах нь хавтгайрах шинжтэй байгаад АТГ анхаарал хандуулан ажиллаж байна. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн Засаг дарга нөөц сангийн хөрөнгөнөөс шагнал урамшуулалд нийт 30,8 сая төгрөг зарцуулсан байна. Үүнээс гадна .
ИНЕГ-ын алба хаагчдад олгосон орон сууцны хөнгөлөлт нь хууль зөрчиж байгаа талаар АТГ анхааруулж, энэ зөрчлийг дахин гаргуулахгүй байхыг зөвлөсөн. Хүргүүлсэн зөвлөмжийн биелэлт хангалтгүй, энэ төрлийн зөрчил дахин давтагдсаар байна. Тухайлбал, 2017 онд 1,4 тэрбум төгрөгийг орон сууцны дэмжлэг үзүүлэхэд зарцуулсан байна. Тухайн байгууллагын үндсэн ажилтан биш Зам тээврийн хөгжлийн яамны албан тушаалтан О, М нарт 10-22 сая төгрөгийн дэмжлэг олгожээ. Энэ үйлдэл нь Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлд заасныг зөрчсөн.
Ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн албан хаагчдад шүүхийн шийдвэрийн дагуу ажилгүй байсан хугацааны нөхөн төлбөрийг олгох асуудал тасрахгүй байна. Тухайлбал, Нийгмийн даатгалын ерөнхий газар 3 албан хаагчид нийт 34,2 сая төгрөг, Гэр бүл хүүхэд,залуучуудын хөгжлийн газар 4 албан хаагчид  нийт 7,5 сая төгрөг, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар 3 албан хаагчид 3,2 сая төгрөг тус тус олгосон байгаа нь АТГ-аас хүргүүлсэн Зөвлөмжийг биелүүлээгүй гэж үзэх үндэстэй.

Төрийн албан тушаалтан Э, Г нар нь хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлснийхээ хариуд бусдаас хахууль авсан гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлсэн


ЭНЭ САРД ХЭРЭГ БҮРТГЭЛТ, МӨРДӨН БАЙЦААЛТЫН 386 ХЭРГИЙГ ШАЛГАСАН

.

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Засаг даргын Тамгын газрын удирдах албан тушаалтан нь тус суманд  улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжих зураг төслийн ажлыг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж холбогдох хууль тогтоомжийг зөрчин гэрээ байгуулж бусдад давуу байдал бий болгосон гэх үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналыг прокурорын байгууллагад хүргүүлсэн.

“Буянт-Ухаа спортын ордон” төрийн өмчит аж ахуйт тооцооны газрын эрх бүхий албан тушаалтан  нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглан өөрийн хамаарал бүхий компанийг  хууль бусаар шалгаруулж давуу байдал бий болгосон гэх үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналыг прокурорын байгууллагад хүргүүлсэн.

Төрийн албан тушаалтан Э, Г нар нь хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлснийхээ хариуд бусдаас хахууль авсан гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлсэн.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуусан асуултанд хариулсан юм.

-Өчигдөр иргэн Г.Доржзотов мэдээлэл хийсэн. Зарим баримтыг хуурамчаар үйлдсэн гэсэн энэ талаар?

-Авлигатай тэмцэх газарт ирүүлсэн флайшийг дүн шинжилгээнд хамруулсан. Тэрнээс бол манай газраас хуурамч баримт бүрдүүлж шалгаагүй. Иргэн Г.Доржзотовт 160 гаруй минутын бичлэг байгааг Тагнуулын газарт мэдэгдсэн байгаа. Харин өөрөө тоног төхөөрөмж ашиглан бусдыг тагнан, мөрдсөн хэргээр Тагнуулын ерөнхий газарт шалгагдаж байсан. Хэргийн харьялалыг хаана шалгахыг прокурор шийднэ.

-ЖДҮ-ийн сангаас нэр бүхий эрхмүүд зээл авсан гэх асуудалт хариулт өгөхгүй юу?

-Одоогоор энэ асуудлаар хяналт шалтгалт хийгээгүй байгаа. Энэ асуудал яригдаж эхэлсэн цагаас бид судалж үзэж байгаа.

-Ашигт малтмал газрын тосны газрын хэлтсийн дарга нь бусдаас авлигал авсан гэх асуудал гарсан. Энэ асуудлыг шалгаж эхэлсэн болов уу?

-Энэ асуудлаар хяналт шалгалтын ажил хийж байгаа.

-Нэгдүгээр сургуулийн захирлыг шалгаж байгаа асуудлаар?

-Мөрдөн шалгах ажиллагаа явуулж, цагдан хорьж байгаа. Хэргийн мөрдөн шалгах ажиллагаа ойрын үед дуусаж, прокурорт шилжүүлэх байх.

-Улаанбаатар дулааны сүлжээний захирал Бямба-Очир авлига авч байгаад газар дээр баривчилллаа гэсэн?

-Албан тушаалынхаа эрх дархыг урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон. Бусдаас хахууль авсан гэдэг асуудлаар ялагдагчаар татаж мөрдөн шалгаж байгаа. . Нэгжлэгийн үеэр тодорхой мөнгөн дүн хурааж авсан.

 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.