СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2020-07-03

Судалгаа: Коронавирус хүний биед дунджаар 29.2 хоног хадгалагдаж байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Коронавирусийн эргэн тойронд: Тандалт судалгааны тойм-27 Монгол Улс

  • ХӨСҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч Ц.Чинбаяр нарын эмч мэргэжилтэн, эрдэмтэн докторууд . PCR-ийн шинжилгээгээр амьсгалын дээд замын сорьцод 97.4, өтгөнд 2.6 хувьд коронавирус илэрчээ. Рентген, компьютер томографийн шинжилгээгээр 38 өвчтөний 14-т нь уушгины хатгалгаа илэрчээ.
  • ХӨСҮТ-ийн Вируслогийн лабораторийн эмч, судлаачид Ковид-19-ийн эхний 10 тохиолдолд вирусийн ачаалал, вирус илрэлтийн хугацааг судалжээ. Өвчтөний хамар, залгиурын арчдаст вирус хадгалагдах дундаж хугацаа 18.9 хоног, хөөмийн арчдаст 25.1 хоног байсан бол вирусийн ачаалал 1-6 хүртэлх хоногт хамгийн их байжээ.

Бүх өвчтөний цэрэнд вирус илэрсэн бөгөөд 31 дэх хоногтоо илрэхгүй болсон. Өтгөнд вирус 16.7 хоног хадгалагдаж, вирусийн ачаалал 7-12 дахь хоногт их байжээ. Коронавирус хүний биед дунджаар 29.2 хоног хадгалагдаж байна. Харин өвчтөний цусны ийлдэс, шээсэнд вирус илрээгүй байна.

  • Анагаах ухааны хүрээлэнгийн Мэдрэл судлалын эрдэмтэд коронавирус мэдрэлийн системд нөлөөлж буйг тоймлон судлахад : Төв мэдрэлийн тогтолцооны өөрчлөлт /толгой өвдөх, эргэх/ - 24.8, Захын мэдрэлийн тогтолцооны өөрчлөлт /амтлах, үнэрлэх мэдрэхүй өөрчлөгдөх/ - 8.9, Миопати /булчингийн эмгэг/ - 10.7 хувь байжээ.
  • Агаар дахь азотын давхар ислийн хэмжээ маш өндөр байсан .
  • Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах чиглэлээр олон улсад хийгдсэн 24 судалгааны бүтээлд АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн Д.Хишигтогтох нар системд тойм судалгаа хийжээ. Коронавирусийн халдвараас сэргийлэх арга хэмжээг цаг үеийн байдалтай уялдуулан нотолгоонд суурилан төлөвлөх, дэлхийн улс орнуудын туршлагыг судлах, өөрийн орны онцлогт тохируулан хэрэгжүүлэх шаардлагатай гэжээ.
  • .
Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.