СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-07-03

Баянбүрдийн тойргийг энэ сарын 3, 4, 5-ны өдөр оройн цагаар хэсэгчлэн хаана

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Зүүн хойд бүсийн усан сангаас Тасганы усан сан хүртэлх HDPE ф900мм-ийн цэвэр усны шугамын ажил эхлэхтэй холбоотойгоор Баянбүрдийн тойргийг энэ сарын 3, 4, 5-ны орой 22:00-06:00 цаг хүртэл хэсэгчлэн хааж шугам сүлжээний ажил хийхээр болжээ.

Баянбүрдийн тойргийг хэсэгчлэн хаахтай холбогдуулан авто замын хөдөлгөөнд саад учруулахгүйгээр зохион байгуулах юм байна. Харин хэсэгчлэн хаасан зурвас авто замаар 22:00-06:00 цагийн хооронд зорчихгүй боломжгүй гэдгийг анхааруулав.

Уг ажлыг хувьд олон жил яригдсан III, IV хорооллыг холбосон дөрвөн км хүйтэн усны шугам сүлжээний ажил бөгөөд Баянбүрдийн тойргийн ажил дууссаны дараа тус тойргоос 100 айл хүртэлх  авто замын нэгдүгээр эгнээг хэсэгчлэн хааж цэвэр усны шугамын хоолой тавих ажил үргэлжлэх юм.

Улаанбаатар хотын хэмжээнд өнөөдрийн байдлаар дараах газруудад шугам сүлжээний ажил хийж байна.

  • Зайсангийн дулааны болон хүйтэн усны шугам сүлжээний ажлыг “Бум-Од” ХХК хийж байгаа бөгөөд ажлын явц 70-80 хувьтай байна.
  • I хорооллын ар талаас III, IV хорооллын хойд талтай холбох инженерийн шугам сүлжээний ажлыг “Хасу мегаватт” ХХК хийж байна.
  • Нэхмэлийн шар байрнуудын бохир усны шугам сүлжээг шинэчлэх ажил удаашралтай байгаа тул холбогдох компанид үүрэг чиглэл өгч ажлыг хурдан хийж гүйцэтгэхийг даалгажээ.

Доорх газруудад шугам сүлжээний ажлууд хийхээр үлдсэн бөгөөд доорх хугацаанд хэрэглэгчдийн халуун усыг хязгаарлах юм. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Irgen
4 жилийн өмнө
103.26.195.224

Avilgachin batsaan daa eniig shalgaach!!!!

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.