СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Насанд хүрээгүй охидыг найз залуудаа зуучилсан сэхээтэн эмэгтэйг барьжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Насанд хүрээгүй хүүхдүүдийг хүчирхийлэн, гаж зуршлаа гүйцэлдүүлдэг байсан Америкийн санхүүгийн мэргэжилтэн, бизнес эрхлэгч Жеффри Эпштейн өнгөрсөн жил баривчлагдан хорих газарт амиа егүүтгэн нас барсан байдалтай олдсон юм. Хэдийгээр Эпштейн нас барсан ч түүний үйлдсэн гэмт хэргүүдийг үргэлжлүүлэн шалгаж байна.

. Тэрээр хэвлэл мэдээллийн салбарын эрх мэдэлтэн Роберт Максвеллын охин бөгөөд Эпштейний найз бүсгүй байсан юм. Хатагтай Максвелл Билл Клинтон, Йоркийн гүн Эндрю зэрэг чинээлэг, өндөр дээд эрх мэдэлтнүүдээр дамжуулан Жеффри Эпштейнтэй танилцаж байжээ.

Тэрээр насанд хүрээгүй хүүхдүүдийг хүчирхийлэх гаж зуршилтай этгээдтэй эр эмийн холбоо харилцаатай байснаас гадна дотно найзууд төдийгүй гэмт хэргийн хамтрагчид байсан гэдгийг нотлоод байгаа юм. Тиймээс Нью Хемпширт харьж саатуулан Нью-Йорк руу шилжүүлэх гэж байна.

Максвелл 1994,1997 онуудад насанд хүрээгүй буюу 14 орчим насны охидтой танилцан, тэдэнтэй найзархаж дотно ярилцан гэр бүл, аж амьдралыг нь судалж, улмаар дэлгүүр, кино театруудаар дагуулан явсаар эцэст нь Эпштейнтэй хамтран гаж буруу зуршилд уруу татан ятгаж, санаагаа гүйцэлдүүлдэг байсан хэмээн эх сурвалжид мэдээлжээ. Хэдийгээр өөрт нь оноосон хэргийг үгүйсгээд байгаа ч АНУ-ын хуулийн байгууллага түүнийг насанд хүрээгүй хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой зургаан хэрэгт буруутгасны тав нь багадаа таван жилийн ялтай учир Максвелл доод тал нь 10 жил хорих ял авах нь гарцаагүй хэмээн таамаглаж байна.

Залилж албадан зөвшөөрүүлсний дараа охидыг Эпштейний гэрт, заримдаа Лондон дахь өөрийнхөө гэрт дагуулан очдог байсан хэмээн үзжээ.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (7)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
4 жилийн өмнө
202.9.40.48

buzar jinger bn

Зочин
4 жилийн өмнө
103.212.116.105

tsaad ohiduud ni ugaasaa iim yumand durtai baidiim bailee

Зочин
4 жилийн өмнө
202.126.88.153

Ymar aimar ym be

Зочин
4 жилийн өмнө
202.126.88.153

Iim buzar ymnuud uhuul taarna

Зочин
4 жилийн өмнө
202.9.46.160

muuhai novsh

Зочин
4 жилийн өмнө
202.9.46.160

царай муутай шаансгүй ийм жингэрүүд хамгийн аюултай л даа

Зочин
4 жилийн өмнө
103.212.116.105

tsaad ohiduud ni ugaasaa durtai baidiim bailee

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.