СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт, Наадам | 2020-07-03

Улсын цолонд ойрхон бөхчүүд

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
3 жилийн өмнө

Энэ жилийн улсын баяр наадмаар 512 бөхийн барилдаан үзэгчгүй болно. Жил бүрийн өдийд хэн гэдэг бөх их, дунд шөвөгт үлдэх вэ гэдэг таамаг бөх сонирхогчдын дунд өрнөдөг. Энэ жилийн наадмаар улсын начин цолонд хүрч барилдах магадлал тун өндөр 10 бөхийг танилцуулж байна.

1.АЙМГИЙН ЗААН М.ЛХАГВАГЭРЭЛ

Завхан аймгийн Яруу сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Жем Интернэйшнл” ХХК, “Аварга” дээд сургуулийн бөх. Чөлөөт бөхийн улсын аварга, 23 хүртэлх насны залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 125 кг-ын жингийн хүрэл медальтай Аймгийн заан цолтой. Энэ онд Үндсэн хуулийн өдөрт зориулсан барилдааны нэгийн даваанд улсын начин Б.Даваа-Очирыг, хоёрын даваанд улсын начин Б.Сангисүрэнг, гурвын даваанд аймгийн арслан Д.Хүдэрбулгыг давсан. Дөрвийн даваанд улсын заан Б.Батмөнхийг, тавын даваанд улсын харцага О.Хангайг, зургаагийн даваанд улсын харцага Б.Бат-Өлзийг, долоогийн даваанд улсын начин Ч.Хөхчирэнгэрийг өвдөг шороодуулан түрүүлж байлаа.

2.АЙМГИЙН АРСЛАН Б. ТАЙВАН

Ховд аймгийн Дарви сумын харьяат үндэсний бөхийн аймгийн арслан цолтой. 2011 онд Ховд аймгийн баяр наадамд тав давж шөвгөрч, аймгийн начин цол хүртсэн. 2014 онд Баян-Өлгий аймгийн баяр наадамд зургаа давж шөвгөрч, аймгийн харцага цол авсан. 2014 онд Ховд аймгийн баяр наадамд аймгийн харцага Б.Бат-Өлзийгөөр найм даван түрүүлж, аймгийн арслан цол хүртсэн. Өнгөрсөн жилийн улсын баяр наадмын тавын даваанд улсын харцага Б.Бат-Өлзийд өвдөг шороодож, улсын цолонд хүрч чадаагүй ч энэ жил түүнд олон хүн найдлага тавьж байгаа.

3.АЙМГИЙН АРСЛАН Ц.САНДАГДОРЖ

Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат. 2013 онд Хөвсгөл аймгийн баяр наадамд тав даван шөвгөрч, аймгийн начин цол хүртсэн. 2015 онд Хөвсгөл аймгийн баяр наадамд зургаа давж шөвгөрөн, аймгийн харцага цол хүртсэн. 2016 онд Хөвсгөл аймгийн баяр наадамд сумын заан Н.Даваахүрэлээр найм даван түрүүлж, аймгийн арслан цол хүртсэн.

Наурызын баярын барилдааны гурвын даваанд аймгийн арслан Б.Зоригтбаатарыг, дөрвийн даваанд аймгийн арслан Н.Мустафаг, тавын даваанд аймгийн арслан Т.Пүрэвсүрэнг, зургаагийн даваанд аймгийн хурц арслан У.Берекег, долоогийн даваанд аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатарыг давж байлаа. 2019 онд улсын баяр наадмын тавын даваанд улсын начин Б.Орхонбаярт өвдөг шороодсон ч алдаагаа засаж улсын цолонд хүрэх болов уу.

4.ЦЭРГИЙН АРСЛАН О.БАТЖАРГАЛ

Цэргийн арслан, аймгийн начин Оюунбатын Батжаргал 1985 оны наймдугаар сарын 21–нд Завхан аймгийн Идэр суманд төрсөн. Биеийн өндөр 177 см, биеийн жин 120 кг. “Эхлэл” ХХК, Дотоодын цэргийн 805 дугаар анги, “Даян” дэвжээ, “Хүч” спорт хорооны тамирчин. 2013 онд аймгийн начин, 2017 онд цэргийн заан цол хүртсэн. Өнгөрсөн жилийн улсын баяр наадамд амжилттай барилдаж, тавын даваанд, улсын аварга Ч.Санжаадамбад өвдөг шороодон, улсын начин цол авч чадаагүй ч түүнийг энэ жил улсын цолонд хүрнэ гэж бөх сонирхогчид хэлж байна.

5.АЙМГИЙН АРСЛАН Ө.БАТЗУЛ

Аймгийн арслан Ө.Батзул Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат. “Хүч” спорт хорооны тамирчин, чөлөөт бөхийн ОУХМ цолтой. Орхон аймаг, Эрдэнэт хотын баяр наадамд зургаа даван тунаж, аймгийн харцага цол авсан. Бүх цэргийн наадмаар мөн л тунаж барилджээ. Чөлөөт бөхийн 2018 оны Монгол Улсын 125 кг-ын жингийн улсын аварга.Түүнийг энэ наадмаар улсын цолонд хүрч барилдана гэж бөх сонирхогчид итгэл хүлээлгэж байгаа.

6.АЙМГИЙН ХУРЦ АРСЛАН Э.УУГАНБАЯР

Эрдэнэбилэгийн Ууганбаяр Төв аймгийн Баянчандмань сумын уугуул. ШШГЕГ-ын “Сүлд” спорт хороо, “Дүнжингарав” дэвжээ, “Билэг насан” ББСБ-ын бөх. 2013 онд Дархан-Уул аймгийн баяр наадамд тав давж шөвгөрч, аймгийн начин цол хүртсэн. 2016 онд Төв аймгийн баяр наадамд аймгийн арслан Г.Ганжадаар найм даван түрүүлж аймгийн арслан цол хүртэж байлаа. 2018 онд Төв аймгийн баяр наадамд аймгийн начин М.Тэгшбаяраар найм даван түрүүлж, аймгийн хурц арслан цол хүртсэн.

7.АЙМГИЙН АРСЛАН Д.ХҮДЭРБУЛГА

Чөлөөт бөхийн ОУХМ, Ази тивийн аварга, Доржанхдын Хүдэрбулга 1992 оны тавдугаар сарын 7-нд Төв аймгийн Өндөрширээт суманд төржээ. 2011 онд Төв аймгийн баяр наадамд тав даван шөвгөрч, аймгийн начин цол хүртсэн. 2012 онд Төв аймгийн баяр наадамд зургаа даван шөвгөрч, аймгийн харцага цолтой болсон. 2014 онд Төв аймгийн баяр наадамд, аймгийн арслан Г.Ганжадаар найм даван түрүүлж, аймгийн арслан цол хүртсэн.

8.АЙМГИЙН АРСЛАН Б.БАТ-АМГАЛАН

Батбаярын Бат-Амгалан Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат. 2012 онд Баянхонгор аймгийн баяр наадамд зургаа давж шөвгөрч, аймгийн харцага цол хүртсэн. 2013 онд Баянхонгор аймгийн баяр наадамд тухайн үед аймгийн заан цолтой байсан Н. Золбоогоор найм даван түрүүлж, аймгийн арслан цол хүртсэн. 2014 онд Баянхонгор аймгийн баяр наадамд тухайн үед аймгийн заан цолтой байсан Н.Золбоод өвдөг шороодон үзүүрлэсэн. 2019 онд улсын баяр наадмын тавын даваанд, улсын харцага Б.Бат-Өлзийтэй үнэн хүчийг үзэн барилдаж унасан. Өнөө жил түүнийг өнгөтэй сайхан барилдана гэж итгэж хүлээлгэсэн хүн олон бий.

9.АЙМГИЙН АРСЛАН А.ОТГОНБААТАР

Алтангэрэлийн Отгонбаатар 1983 оны гуравдугаар сарын 10нд Булган аймгийн Гурванбулаг суманд төрсөн. 2006 онд Говьсүмбэр аймгийн баяр наадамд тав давж шөвгөрөн, аймгийн начин цол, 2007 онд Булган аймгийн баяр наадамд залуу бөх П.Гантөгсөөр долоо даван түрүүлж, аймгийн арслан цол хүртсэн. 2008 онд улсын баяр наадмын тавын даваанд далай аварга Г.Өсөхбаярт өвдөг шороодсон. 2011 онд улсын баяр наадмын тавын даваанд аймгийн арслан Б.Сангисүрэнд, 2016 оны улсын баяр наадмын тавын даваанд улсын заан Ч.Санжаадамбатай эн тэнцүүхэн барилдан өвдөг шороодож, олны анхаарлыг татаж чадсан. Энэ жилийн наадмаар дутуугаа гүйцээж, дундуураа дүүргэн улсын цол авах болов уу.

10.АЙМГИЙН ХУРЦ АРСЛАН У.БЕРЕКЕ

Баян-Өлгийн аймгийн Цэнгэл сумын харьяат. Аймгийн хурц арслан У.Берекег бөх сонирхогчид улсын цолонд ойрхон бөхөөр нэрлэж байгаа. Тэрбээр Өвөр Монголын өөртөө засах орны Ордос хотноо зохион байгуулсан “Алтан бүс 2019” барилдаанд амжилттай барилдаж шилдэг 32-т шалгарч байлаа. Заал, танхим, бүх цэргийн наадамд амжилттай барилддаг. Түүнийг бөхчүүд болон бөх сонирхогчид уян биетэй, унаа холтой, улсын цолонд ойрхон бөх гэдэг.

О.Баатар

Сурталчилгаа


Сэтгэгдэл (10)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
103.229.120.236

Аймгийн арслан Мөнх эрдэнэ гэж залуу байгаадаа

Зочин
3 жилийн өмнө
202.179.21.237

Зоригтбаатар гэж Арх. арслан бий

Зочин
3 жилийн өмнө
66.181.161.117

2019 онд Бат-Өлзийн 5-н даваанд хэдэн бөхтэй барилдсан юм бэ?

Zochin
3 жилийн өмнө
66.181.161.78

zorigtbaatar tumendemberel amarsanaa jambaldorj batdorj tsogtgerel geed sain arslanguud baigaa odoo otgonbaatar batjargal batzul 3 bol hetsuu shuu

Зочин
3 жилийн өмнө
202.21.108.236

Еркебулан бас үзэх бхшүү

Zochin
3 жилийн өмнө
88.227.56.200

Tvmendemberel zorigtbaatar badamgaraw saihanjargal geed arslanguud hurs arslan baynmunh nomindalai geed arslanguud bas bgaa shvv

Төгөлдөр
3 жилийн өмнө
203.91.115.52

Ямар ч мэдлэггүй мэдрэмжгүй ийм хог шиг нийтлэл бичиж яадаг байнаа энд магадлалтай 2л залуу байна. Зарим хүний нэр цол буруу байна зарим амжилт нь худлаа байна таньдаг хэд нь л энэ хэд үү болиооо цол авчхаар хүн алга энд

Зочин
3 жилийн өмнө
64.119.19.172

Мөнгө шийднэ

Ррр
3 жилийн өмнө
66.181.161.69

Батзул Батжаргал хоёр арслан болоогүй байгаа биздээ

Mgl
3 жилийн өмнө
66.181.161.35

Лхагвагэрэл, Ууганбаяр 2 оос бусад нь худлаа, бөх мэддэггүй нөхөр байна.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.