СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хонконгийн ардчиллын төлөө тэмцэгч хилийн чанадад дүрвэжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Хонконгийн Демосито ардчиллыг дэмжигч улс төрийн намыг 2016 онд тэмцэгч Жошуа Вонгийн хамт үүсгэн байгуулж байсан Натан Лоу хоёр хоногийн өмнө буюу Бээжин дэх эрх баригчид аюулгүй байдлын шинэ хууль баталсны дараа хилийн чанад руу дүрвэсэн гэдгээ өчигдөр видео мэдэгдэл хийн олон нийтэд хүргэжээ.

Тэрбээр ардчилал эрх чөлөөний төлөөний тууштай тэмцэгч төдийгүй 2016 онд орон нутгийн захиргаанд сонгогдсон хамгийн залуу улс төрийн зүтгэлтэн болсон бөгөөд Хонконгийн залуу үеийн нэр хүндтэй төлөөлөгчдийн нэг юм. 2014 онд болж байсан Шүхэртэй бослогын дараа хоригдож байсан залуу тэмцэгч дахин хоригдохоос зайлсхийж хууль батлагдсан даруйд Хонконгийг орхин гарсан байна. Хэдийгээр .

Натан Лоу аюулгүй байдлын үүднээс Хонконгоос гараад чухам хаачсан, одоо хаана байгаа талаараа хэлэхгүй байхаар шийдсэн байна. Энэ долоо хоногийн мягмар гарагт БНХАУ-ын эрх баригчдын баталсан шинэ хуулиар салан тусгаарлах, хорлон сүйтгэх, терроризмын шинж чанартай үйлдлийг хүнд гэмт хэрэгт тооцож бүх насаар нь хорих хүртэл ял оноохоор болсон юм. Гэвч энэ нь үнэн хэрэгтээ өнгөрсөн жил Хонконгт эхэлсэнтэй адил эсэргүүцлийн жагсаал хөдөлгөөнийг дарж, холбогдсон хүмүүст хүнд ял оноож, дуу хоолойгоо хүргэх эрх чөлөөг боомилсон явдал хэмээн гадны улс орнууд шүүмжилж байна.

Харин Бээжин олон улсын шүүмжлэлийг үл тоосон байр сууринаас хандаж байгаа юм. Шинэ хуулийг дөнгөж баталсны дараа буюу долдугаар сарын 1-ний өдрөөс хойш Хонконгт Бээжингийн үйлдлийг эсэргүүцэн жагссан иргэдээс 10 хүнийг хэдийнээ баривчлан саатуулж шинэ хуулийн дагуу хэргийг шийдвэрлэх гэж байна.

Америк, Их Британи, Австрали зэрэг өрнийн орнууд аюулгүй байдлын шинэ хуулийн төслийг хурцаар шүүмжилж байгаа бол Куба зэрэг 53 орон дэмжиж буйгаа НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн хуралдаан дээр илэрхийлжээ. Уг хэрэг бол Хятадын дотоодын зөрчлийг намжаах үйлдэл тул хөндлөнгөөс оролцох шаардлагагүй хэмээн байр сууриа танилцуулжээ.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.