Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрээр энэ сард нийт есөн удаагийн тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирэх хүсэлтэй иргэдээ татан авахаар болсон.
Энэ дагуу БНСУ руу өнөөдөр хоёр удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэж, нийт 420 иргэн эх орондоо авчрахаар шийдвэрлэсэн юм.
Эхний онгоц 12 цаг 50 минутад газардаж, Монгол улсын 168 иргэн ирсэн бол дөнгөж сая хоёр дахь тусгай үүргийн онгоцоор 252 иргэн эх орондоо хөл тавилаа.
Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, “Амар”, “Сүнжин гранд”, “Би Жи” зочид буудлуудад 21 хоног тусгаарлана.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.