СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Ж.Эрдэнэбатын таван удаагийн хүсэлтийг шүүх хүлээн авахаас татгалзжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярын шүүх хурал завсарлалаа. Маргааш 09:00 цагаас үргэлжлэхээр болов. Харин УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат нарын шүүх хурал үргэлжилж байгаа талаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хэвлэлийн ажилтан Н.Гэрэлтуяа мэдээллээ. 

Хэвлэлийн ажилтан Н.Гэрэлтуяа: 

-Шүүх хуралдаанд шүүгдэгч гаргасан хүсэлтийн дагуу түүнийг өмгөөлүүлэх эрхээр хангах үүднээс шүүх хуралдаан өмнө гурван удаа хойшлуулсан. Гэвч өнөөдрийн шүүх хуралдаанаар дахин шинээр өмгөөлөгч авч, уг өмгөөлөгч нь хэргийн материалтай танилцахаар шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргаж байгаа нь гэж шүүх үзэж, гэм бурууг хэлэлцэж, маргааш үргэлжлүүлэхээр болов. 

Харин шүүгдэгч Ж.Эрдэнэбат нарын хэрэг өмнө нь хоёр удаа хойшилсон. . Үүний дараа шүүгдэгч Ж.Эрдэнэбат хэргийг шүүж байгаа шүүгч Х.Идэрээс татгалзах хүсэлт гаргасан. Үүнийг тус дүүргийн ерөнхий шүүгч хянаад, захирамж гаргаж, хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж шийдвэрлэсэн. Улмаар шүүгдэгч Ж.Эрдэнэбат тус дүүргийн бүх шүүгчээс татгалзсаныг бас хүлээн авахаас мөн татгалзсан. Мөн, улсын хоёр яллагчаас татгалзаж байгаагаа илэрхийлсэн. Үүнийг мөн хүлээн авахаас татгалзсан. Шүүх хуралдаан одоо үргэлжилж байна гэв. 

Тодруулж хэлбэл, шүүгдэгч Ж.Эрдэнэбат өмгөөлөгчгүй, шүүгдэгч Б.Отгонбаатарын биеийн байдал муу байдалтайгаар шүүх хуралдаан энэ мөчид явагдаж байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
4 жилийн өмнө
202.126.88.45

Hucheer l yallah gd bndaa, eej ne yoronhiilogchtei uilzsan gesen terr hunii yavuulga bol uulzaad ch yahav dee. Bukh yum burheg sonin bn

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.