СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Б.Отгонбаатарын биеийн байдлыг эс харгалзан шүүх хуралдааныг үргэлжлүүлсээр байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө

Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
4 жилийн өмнө

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат нарын таван хүнд холбогдох хэргийн шүүх хуралдаан үргэлжилсээр байна. Шүүгдэгч Б.Отгонбаатарын биеийн байдал эрс муудаж, дөнгөж сая түргэн тусламжийн машин ирлээ.

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг Тост, Тосон бумбын нуруун дахь XV-020922 дугаар бүхий тусгай зөвшөөрөлд хамаарах газрыг УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг хамаарал бүхий компанидаа өгсөн хэмээн буруутгаж буй. Анх түүнийг төрсөн дүү Ж.Эрдэнэтөгсийн компанид уг газрыг шилжүүлэн өгсөн гэж буруутгаж байсан ч хэрэг хэлэлцэх явцад уг асуудал хуулийн дагуу шийдвэрлэгдсэн тул хэргээс хасагдсан бололтой.

Сүүлд, одоо шүүгдэж буй Б.Отгонбаатарын "Азаргын гол чонот" гэх ХХК-ийн асуудал нэмэгдэж өнөөдрийн шүүх хуралдаанаар хэргийг шүүж байна. Яг үнэндээ Б.Отгонбаатарыг УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат шүүх танхимд анх удаа харж буйгаа хэлж, энэ хүнтэй холбогдуулахгүй байхыг хүсэж байсан ч мөрдөн байцаагч уг асуудлыг авч хэлэлцээгүй байна.

Б.Отгонбаатар нь хорт хавдартай хүн бөгөөд өнгөрсөн хугацаанд ШШГЕГ-ын харьяа 461-р ангид хоригдож байхдаа удаа дараа биеийн байдлаа хэлж, тусгай шатлалын эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх хүсэлтэй байгаагаа уламжилж байжээ.

Энэ хэргийн шүүх хурал өмнө нь 2020 оны зургадугаар сарын 16, 22-ны өдрүүдэд болсон бөгөөд хуралдаан хойшилсон. Уг хурал дээр шүүгдэгч Б.Отгонбаатар эмчлүүлэх хүсэлтэй байгаа тул таслан сэргийлэх арга хэмжээг цуцалж өгөхийг шүүгчээс дахин дахин гуйж байсан юм. 

Гэвч шүүгч Х.Идэр "461-р анги 2-р шатлалын эмнэлэгтэй тул тэндээ эмчлүүл" гэсэн шийдвэрийг гаргаж, таслан сэргийлэх арга хэмжээг цуцлаагүй. Харин 461-р ангийн дэргэд байх эмнэлгийн байгууллагаас Б.Отгонбаатарт яаралтай үеийн арга хэмжээ авахаас бус хорт хавдар өвчнийг эмчлэх чиглэлээр шууд чиглэсэн эмчилгээ хийх боломжгүй гэж байжээ.

Хэдийгээр шүүгдэгч Б.Отгонбаатарын биеийн байдал муудаж түргэн тусламж авч байгаа ч шүүх хуралдааныг зогсоолгүй үргэлжлүүлсээр байна. 

Сурталчилгаа
  • 2020-07-02 21:00

    Шүүгдэгч Б.Отгонбаатарын эрүүл мэндийг эс харгалзан шүүх хуралдааныг үргэлжлүүлсээр байна

    Шүүгдэгч Б.Отгонбаатар нь хорт хавдартай бөгөөд сүүлийн нэг сар ШШГЕГ-ын харьяа 461-р ангид таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Өнөөдөр өглөө 11:00 цагаас эхэлсэн шүүх хуралдаан одоо ч үргэлжилсээр байгаа. 18:00 цагийн орчимд Б.Отгонбаатарын биеийн байдал эрс муудаж, ухаан алдаж унасан тул түргэн тусламж дуудсан. Эмч нар ирж түүнд үзлэг хийсэн боловч яаралтай үед л авах арга хэмжээ авсан аж. Б.Отгонбаатарын биеийн эрүүл мэндийн байдлыг эс харгалзан шүүх хуралдааныг хүчээр үргэлжлүүлсээр байна. 

    Шүүх хуралдаан түр завсарлага авч маргааш 9.00 цагт үргэлжилнэ гэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас дөнгөж сая мэдээллээ. Б.Отгонбаатарыг эмнэлэгт хүргэх эсэх талаар мэдээлэл өгсөнгүй.

Сэтгэгдэл (6)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Ph
4 жилийн өмнө
202.9.40.121

ideree es surtahuun gej unen algaa

Зочин
4 жилийн өмнө
202.21.107.251

Наадах чинь их дээрээс чиглэл авсан тул түрэмгий дайрч байгаа юм. Тиймээс биш жирийн шүүгч ингэж чадахгүй л дээ. Ах нь хар тамхиар шоронд сууж байгаа аав нь 49 ийн хэрэгт орооцолдсон гээд гээд нам төмсөгдүүлсэн хүн өөр яалтай

Иргэн
4 жилийн өмнө
202.9.46.235

Энэ чинь одоо юу болоод байна. Арай л шуурхайдах гээд гүрийгээд байгаа юм биш үү. Ялтантай гэсэн хүн шүү дээ.

Зочин
4 жилийн өмнө
64.119.18.42

Монголчуудын газар баялаг болохоос хэн нэгний өмч биш шүүхээс хурааж ав

Зочин
4 жилийн өмнө
66.181.161.30

Энэ хулгайчууд ийм бие муутай юмуу Монгол хүн бүр өвчтэй болчихсон юмуу шоронд ороод л үхлээ хатлаа гэцгээнэ шоронгоос гарчихаад үхлээ гэж дуулдахгүй юм

Зочин
4 жилийн өмнө
182.160.1.77

Хүүк баахан хүмүүсийг шийтгэж нэр төр олж авах гэсэн өөдгүй зан Хүүк д байна. Өөрөө ЖДҮчин хулгайч мөртлөө хулгайтай тэмцэнэ гэж сүржигнэх юм.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.