СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ӨМӨЗО-д монгол хэлээр хичээл орохыг хориглож эхэлжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
4 жилийн өмнө

ӨвөрМонголын өөртөө засах орны сургуулиудад коронавирусийн улмаас монгол хэл дээрх хичээлүүдийг түр цуцлаад байжээ. Тэгвэл саяхан сурагчдад эдгээр хичээлүүд хэзээ ч дахин орохгүй бөгөөд одоо бүх хичээл хятад хэл дээр явагдана гэдгийг мэдэгдсэн байна.

байна.

Хятадын эрх баригч Коммунист намын энэхүү алхмыг монгол хүний онцлог шинж, хэл, соёлыг устгах томоохон кампанит ажлын нэг хэсэг гэж үзэх нь зүйтэй. Өвөр Монголын нутаг дэвсгэрт дээр үеэс олон тооны хятад иргэд цагаачлан ирснээр монголчууд одоо цөөнх болсон. Таван сая орчим өвөрмонголчууд одоо бүс нутгийнхаа хүн амын 20 хувийг эзэлдэг. .

Монгол өв соёлыг үгүй хийх бодлого үүгээр өндөрлөсөнгүй, нийгэм, эдийн засгийн асуудал дээр ч илэрнэ. Бүс нутгийн олон монголчууд малчин хэдий ч Хятадын төр засаг тэдний бэлчээр нутгийг “экологи”-ийн нэрээр булаан авдаг. нь энэ.

Жишээлбэл, өнгөрөгч зургадугаар сарын 1-ний өглөө Сөнөд зүүн хошууны Баян-Уул сумын 400 гаруй монгол малчин бэлчээрээ булаалгаснаа эсэргүүцэн, хошууны нийслэл Линдонг руу жагсжээ. Тэдний бараг 200 нь баривчлагдсан бөгөөд олонх нь нулимс асгаруулагч хийд өртөн, цэрэг цагдаагийнханд зодуулсан байна. Эдгээр эсэргүүцлийн жагсаалыг дэмжсэн идэвхтнүүд ч мөн шоронд орсон. Уг жагсаалын дараагаар  Цогжил, Хасчулуу гэх хоёр идэвхтэн тус тус найман сар, дөрвөн сар хоригдох ял сонсжээ.

Шинжаан, Төвдтэй харьцуулбал олон улсын хэмжээнд төдийлөн ил болоогүй ч Хятадын эрх баригч Коммунист намын Өвөр Монголд хийж буй үйл ажиллагаа мөн адил соёлын геноцид юм.

Эх сурвалж: Bitter Winter

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.